Тод мэдээ
УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байна

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг гүйцэтгэх зохицуулалттай.
Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. Улсын Их Хурлын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авах үүрэгтэй. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүд ажиллаж байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж иргэдийн саналыг авав
Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллаж, иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдээс санал авах уулзалт, хэлэлцүүлгийг эхлүүлээд байна.
Уулзалтын эхний өдөр Баянгол дүүргийн 22, 26 дугаар хорооны иргэдтэй уулзаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг, тэр дундаа гишүүдийн тоог нэмэх эсэх асуудалд иргэдээс санал авахад дийлэнх нь 108-120 хооронд байхыг дэмжиж байв. Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэн н.Мөнхбат “Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дэмжиж байна. Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх цаг нь болсон. Гэхдээ зөв тогтолцоогоог нэвтрүүлэх хэрэгтэй” гээд Улсын Их Хурал 108-120 гишүүнтэй байхыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Иргэн н.Чулуунбаатар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг дэмжихгүй байгаагаа ирэлхийлсэн бол иргэн н.Рагчаа улс орон хөгжихгүй байгаа нь тогтолцоондоо биш хүндээ байна гэжээ. Иргэн н.Балжинням Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй, олон намын төлөөллийг оролцуулж сонгуулийг мажоритар болон пропорционал тогтолцоог хослуулан явуулах санал хэлж, Улсын Их Хурал 108 гишүүнтэй байх нь зохистой гэв.
УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төслийг танилцуулж, саналыг нь авч байна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Э.Батшугар, Б.Жаргалмаа, Н.Учрал нар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, саналыг сонсох уулзалт, хэлэлцүүлэг хийж, төслийн талаарх иргэдийн саналыг авчээ. Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд Улсын Их Хурлын гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгож, хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмж болох ч бие төлөөлөгч, туслахын тоог хасах, салбар, салбарын төлөөллийг багтаах, тогтолцоог өөрчлөх, “давхар дээл өмсөх”-гүйгээр дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн нь байж, зөв шийдвэр гаргаж байх нь чухал гэх зэрэг саналыг хэлсэн байна. Түүнчлэн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүднээс Улсын Их Хурлыг 100-123 гишүүнтэй болгох нь зүйтэй гэдэг саналыг олонтаа хэлж байсан аж. Тус уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд, олон нийтийн дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүд иргэдийн саналыг албан ёсоор Улсын Их Хуралд хүргүүлэн ажиллахаа илэрхийлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Сонгинохайрхан дүүргийн 12-17, 30, 31, 43 дугаар хороодын иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийнхээ үзэл бодол саналыг сонсох уулзалт, хэлэлцүүлэг хийв. Уулзалтад 350 гаруй иргэн оролцож, 17 хүн санал хэлсэн бөгөөд 11 иргэн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 4 иргэн дэмжихгүй байгаа гэв. Санал хэлсэн иргэд Улсын Их Хурал гишүүдийн тоог нэмэхдээ 152-оос цөөн байх нь зөв, парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлснээр өрсөлдөөн, шударга ёс ноёлож, ил тод байдал хангагдах ач холбогдолтой гэдэг саналуудыг хэлж байв. Мөн Улсын Их Хуралд салбар салбарын төлөөллийг багтаах, намууд ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй, авилгаас ангид, ёс зүйтэй, эрдэм боловсролтой, чадварлаг, зөв хүмүүсийг нэр дэвшүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Хэнтий аймгийн иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд анхааралтай хандаж байна
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат энэ өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь хүлээн авах уулзалтуудыг хийж байна. Тэрбээр Батширээт сумын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, саналыг сонслоо. Иргэдийн зүгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг анхаарч, идэвхтэй оролцох хүсэлтээ илэрхийлж байв. Тус суманд болсон уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон 11 иргэн санал хэлж, байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, Батширээт сумын Норовлин багийн иргэн н.Борхүүхэн “Хуулийн төсөлд тусгагдсан 152 мандат бол эцсийн буюу дээд хязгаар гэж ойлгосон. Тиймээс 152 гэлгүйгээр 120 ч гэх зэргээр дундажаар авч үзэх ёстой. Нэр дэвшин, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байгаа хүмүүс салбар салбарын хүмүүс байх ёстой. Эмэгтэйчүүдийн төлөөллийг зохих ёсоор хангах хэрэгтэй” гэжээ. Онон багийн иргэн н.Алтанхуяг, Б.Баярсайхан, н.Цэндсүрэн нар Улсын Их Хурлыг 152 гишүүнтэй болгох нь зөв бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зүйтэй гэж байв. Харин парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийн хэрээр нийгмийн бүлгүүд, салбарын төлөөллийг хангаж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэн сахиулах, шаардлагатай тохиолдолд сонгогчид төлөөллөө эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой саналуудыг хэлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат үргэлжлүүлэн Хэнтий аймгийн Гурванбаян тосгонд ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн саналыг авсан байна. Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгож, 76 гишүүнийг мажоритар аргаар, 76 гишүүнийг пропорционал аргаар сонгохоор тусгасан.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад олон намын төлөөллийг оролцуулж, Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар болон пропорционал хосолсон тогтолцоогоор явуулах нь зүйтэй хэмээн онцлоод гишүүдийн тоог 120 байхыг дэмжиж байгаагаа хэлж байв.
Баян-Өлгий аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг авав
Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь хүлээн авах уулзалтуудаа Сагсай суманд эхлүүлжээ.
Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар болон пропорционал хосолсон тогтолцоогоор явуулахыг, түүнчлэн ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг дээшлүүлж, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Ингэхдээ санал хэлсэн иргэдийн зарим нь тоог нь төсөлд туссан хувилбараар арай багасгах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа хэлж байв.
Орхон аймгийн иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл авч, саналаа илэрхийллээ
Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут Орхон аймагт ажиллаж байна. Тэрбээр Орхон аймгийн Жаргалант сумын иргэд, Баян-Өндөр сумын Дулааны цахилгаан станцын ажилтнууд, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг холбогдох судалгаа мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Төсөл батлагдсанаар иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, Улсын Их Хурлын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасах ач холбогдолтой гэдгийг Д.Батлут гишүүн тайлбарласан. Түүнчлэн нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөхийн сацуу парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл мөн хэмжээгээр буурах зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд төслийг талаар байр сууриа илэрхийлж, тодорхой саналуудыг илэрхийлсэн байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж байна
Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний байр суурийг сонсож, саналыг нь авч ажиллаж байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар дээрх захирамжийн дагуу нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар эхлээд тус дүүргийн 1, 2, 3 болон 4, 7, 8 дугаар хорооны иргэд, олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.
Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 7 хоногийн хугацаатай ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулан, иргэдийн байр суурийг сонсож, холбогдох саналыг авч, нэгтгэнэ. Ийнхүү нэгтгэсэн тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Тод мэдээ2025/05/21
Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна
-
Өнөөдөр2023/07/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2023/01/05
Монгол Улсад жуулчлах гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө
-
Тод индэр2021/09/29
Ч.Дугаржав: Модод хотын дуу чимээг шингээж авдаг учраас стресст их ордог