Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны наймдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
2023 оны 08 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Өнөөдөр
"Блю скай" барилгаас ууттай тарвага олдсон гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна
"Blue Sky" зочид буудалд өчигдөр /2024.10.08/ тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Үүнтэй холбогдуулан ЦЕГ болон Зооноз, өвчин судлалын үндэсний төвөөс тус байршилд хяналт шалгалт хийсэн байна.
Мөн энэ асуудлаар Зооноз, өвчин судлалын үндэсний төвөөс, "одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тухайн газраар үйлчлүүлсэн иргэд болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.
Өнөөдөр
Нийслэлийн 14-р сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 09-нд нутгийн зүүн хагаст хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны аравдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 5-7 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 4-6 хэм дулаан байна.
2024 оны аравдугаар сарын 10-наас 2024 оны аравдугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 10-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 11-нээс ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
-
Тод мэдээ2022/09/29
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
-
Тод мэдээ2020/09/24
ЗГ: Цементийн дотоодын зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах талаар хэлэлцэнэ
-
Тод мэдээ2023/06/13
Арван уулзварын гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчилсөн нь үр дүнтэй байв
-
Тод мэдээ2024/08/23
22-ын товчоо чиглэлийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ