Тод мэдээ
Зайсан толгойн зүүн талд нэмэлт гарц хийхээр ажиллаж байна
Богдхан уулын дархан цаазат газар, Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн ам Зайсан толгойн зүүн талаар нэмэлт замыг засварлаж шинэчлэх тохижилтын ажлыг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагууд (УСУГ, НАЗГ) хийж гүйцэтгэж байна.
Энэ зам ашиглалтад орсноор Зайсан толгойн тойрогт үүсдэг авто замын эргэлтийн ачаалал буурах, замын хөдөлгөөний эрчмийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг өргөжүүлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд хийж буй энэ ажилд хамтран ажиллахыг уриалж байна гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ.
Тод мэдээ
Олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн эхэллээ
“Парис-2024” зуны олимпын наадмын мөнгөн медальт, “Абу-Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, “Душанбе 2024” их дуулга тэмцээний аварга, Ази тивийн аварга, жүдо бөхиин Монгол Улсын 3 удаагиин аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Бавуудоржийн Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эхэллээ.
Эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан Хөвсгөл нутгийн унаган охин, Олимпын мөнгөн медальт, дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээнд нийт 400 гаруй өсвөрийн жүдочид оролцож байгаа юм байна.
Нээлтийн ажиллагаанд Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү, Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлийн удирдлагууд, урлаг, спортын төлөөлөл оролцсон байна.
Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлүүд санаачлан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байна.
Тод мэдээ
Иргэдийн хүсэлтээр Багахангай дүүргийн “Хангай” сургуулийг хуваана
Нийслэлийн Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” сургуулийг бие даасан ерөнхий боловсролын хоёр сургууль болгон өөрчлөн байгуулах асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.
Тус сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулах санал иргэдээс ирсэн учраас уг асуудлаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн гишүүд энэ оны зургаадугаар сарын 12-ны өдөр “Хангай” сургуулийн нөхцөл байдалтай танилцсан байдаг.
Түүнчлэн сургуулийн багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар “Хангай” сургуулийг хувааж, бие даасан хоёр сургууль болгохыг хүссэн үр дүн гарсан билээ.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хамгийн сайн сургууль бол гэрт ойр сургууль бодлогын зорилтын хүрээнд сургуулийн менежментийг сайжруулж энэхүү ажлыг хийхээр боллоо.
Үр дүнд нь багш нарын ачааллыг бууруулах, ажлын байран дээрээ хөгжих, мэргэжлийн хөгжлийн ахицыг хангаснаар сургалтын амжилт, чанарт ахиц гарах боломжгой гэж дүгнэж байна.
Тод мэдээ
ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Али Муслуг хүлээн авч уулзлаа
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Али Муслуг хүлээн авч, танилцах уулзалт хийлээ.
Уулзалтаар Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлагтай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-тай хамтран “Immigration Printing”, “Цагаачлалын байгууллагын мэдээллийн технологийн чадамжийг сайжруулах төсөл” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Төсөл хэрэгжсэнээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх цахим үйлчилгээний тоо нэмэгдэж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдсэн. Мөн төсөл хэрэгжихээс өмнө жилдээ 25,000 орчим оршин суух үнэмлэх олгоно гэж урьдчилан тооцож байсан бол төсөл хэрэгжиж эхэлснээр буюу өнгөрсөн 2023 онд 42,000 гаруй оршин суух үнэмлэх хэвлэж, оршин суух үнэмлэх хэвлэлт 1,6 дахин өссөн үзүүлэлттэй байгааг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр онцлов.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Э. Ганзориг, Гадаад харилцаа, судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р. Билгүүн нар оролцлоо гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
-
Өнөөдөр2023/05/04
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна
-
Тод мэдээ2022/12/19
Монголбанк: Бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр га...
-
Тод мэдээ2021/06/03
Монгол Улс үндэсний бичгийн хэрэглээгээ ихэсгэхээр хичээж байна
-
Тод мэдээ2021/04/07
УИХ: Байнгын болон дэд хороо хуралдана