Тод мэдээ
Өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүллээ
Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл, сургалтыг өнөөдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүллээ. Тодруулбал,
- Бага ангийн сурагчид /1-5 дугаар анги/ арванхоёрдугаар сарын 18-наас 29-н хүртэл
- Дунд /6-9 дүгээр анги/, ахлах анги /10-12 дугаар анги/-ийн сурагчид арванхоёрдугаар сарын 25-наас 29-н хүртэл цахимаар хичээллэх юм. Харин цэцэрлэгийн хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулж, ердийн цагийн хуваариар ажиллана. Хүүхдийг цэцэрлэгт нь явуулах эсэхийг эцэг эхчүүд шийдэх юм.
ЕБС-иуд цахимаар хичээллэх, сурагчдын урт хугацааны амралт эхлэх гэж буйтай холбоотойгоор хүүхдийг эрсдэл, аюул осол, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн хариуцлагыг сайжруулах зорилгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан Ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Мөн эцэг эхчүүдийн хөдөлмөрийн зохицуулалттай холбогдох шийдвэрүүд ирэх долоо хоногт албажих юм.
Тод мэдээ
Цана, чаргаар гулгахдаа бэртэж, гэмтэхээс сэргийлээрэй
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
Чаргаар гулгахдаа гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байхыг анхаараарай.
Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж бусадтай мөргөлдөх, унах бэртэх эрсдэлтэй.
Чаргаар ар араасаа дараалан гулгах нь хоорондоо мөргөлдөх эрсдэлтэй тул зэрэгцээ эгнээнээс гулгаарай.
Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсоорой.
Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлсхийж дээрээс гулгаж буй хүнийг харж замаа чөлөөлөөрэй.

Тод мэдээ
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
Нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос худалдаалж эхэлнэ. Үнийн хувьд үхрийн мах 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм. Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.
Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулна.
Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.
Тод мэдээ
“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг хоёрдугаар сарын 1 хүртэл авна
“Алтан төлийн эзэн” шагналын болзол
Бүрдүүлэх материал
-
Тод мэдээ2020/10/09
Насан туршийн боловсролын систем нэвтрүүлэх сургалт үргэлжилж байна
-
Тод мэдээ2023/11/17
Бямба гарагт хүчит 128 бөх барилдана
-
Тод мэдээ2025/10/17
Туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөв
-
Тод индэр2020/05/14
А.Тлейхан: У.Хүрэлсүхийн Засгийн газар эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсв...
