Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
Аргын тооллын 2023 оны арванхоёрдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын билгийн тооллын 8. Буд гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр.
Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна хэмээжээ.
Өнөөдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүн байна.
2024 оны тавдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 10-наас 2024 оны тавдугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хална.
Өнөөдөр
ХХААХҮЯ: Улсын хэмжээнд 1888 газрыг хамруулсан хяналт шалгалт хийлээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар улсын хэмжээнд 1888 газрыг хамруулсан хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, 1179 хүнсний худалдаа, 52 хүнсний үйлдвэр, 657 хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг шалгалтад хамрууллаа.
Хяналт шалгалтын явцад хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж, 252 газарт худалдаалагдаж байсан 2058 нэр төрлийн 11788 ширхэг, 52.4 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн устгав.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь “Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ” гэж заасан байдаг хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.05.09/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
334 тоот |
3 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Их засаг” |
4 |
Хууль зүйн байнгын хороо |
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
-
Тод мэдээ2023/01/13
Зам, талбайн цэвэрлэгээний 28 машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө
-
Тод мэдээ2023/01/20
АТГ: Нүүрс олборлолт, экспорттой холбогдсон 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа яв...
-
Тод мэдээ2021/01/08
Төгсөх ангийн сурагчид, англи хэлний багш нарын дунд "Цахим ном" төсөл...
-
Өнөөдөр2021/12/30
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
Сэтгэгдэл