Тод зураг
Зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаахаас аргагүй...

Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэхээр Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа.
Тус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн онцгой комисс хуралдаж нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Мөн салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын үнэн бодитой мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх ажилд нийслэл бүрэн хяналт тавина. Томоохон захуудын үйл ажиллагааг эрсдэл гарахгүй хэмжээнд урьдчилсан сэргийлэх ажлыг эхний ээлжинд зохион байгуулах, цаашлаад шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаагаар түр хаах хүртэл арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна. Үүнээс гадна Монгол улсыын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдарч байгаа нийслэл хот руу орж гарч байдаг шалган нэвтрүүлэх төвүүдэд коронавирусаас урьчилсан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.
Тод зураг
“Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгуулжээ
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Оюутны хөгжлийн төв хамтран МУИС-д суралцаж буй гадаадын оюутнуудын “Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгууллаа.
“Монгол орон судлал” хаврын дадлага нь гадаадын оюутнуудад монголчуудын уламжлалт шашин соёл, хоол хүнс, гэр сууц, Монгол орны ан амьтан, цаг уур, хөрс ургамал, малчин хүний ахуй амьдралыг танин мэдүүлэх, тэдний монгол хэл, соёл сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилготой, уламжлалт ажил юм.
Энэ удаагийн дадлагыг Дорноговь аймгийн нутагт орших Хамарын хийд, Шамбалын орон, Хүслийн хар уул, Бясалгалын агуй, Хан Баянзүрх хайрхан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музей зэрэг газар зохион байгууллаа.
2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн монгол хэлний бэлтгэл анги, бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт Япон Улс, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНИУ, БНФУ, БНСУ, БНПУ, БНЧУ, БНИУ, БННТУ, БНКУ, БНАЛАУ, БНСВУ, БНСУ, Тайландын хант улс зэрэг улсаас ирж суралцаж буй 100 гаруй оюутан оролцлоо.
Эх сурвалж: МУИС
Сэтгэгдэл