Тод мэдээ
Дарь-Эхчүүд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байна

Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүрэг буюу УИХ-ын VIII тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд сонгогчидтой уулзалт хийж байгаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт МАН-аас илтгэл хүлээлгэн Баянзүрх дүүрэгт илгээсэн.
Нэр дэвшигчид Дарь-Эхчүүд буюу БЗД-ийн 2, 21, 27, 29 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Тус уулзалт УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар хийгдэж буй, тун удахгүй ашиглалтад орох Дарь-Эх цогцолборын хөл бөмбөгийн талбайд болсон юм.
2023 оны зургаадугаар сараас эхэлсэн энэхүү бүтээн байгуулалт тун удахгүй Дарь-Эхчүүд төдийгүй нийслэлчүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын нэг болно.
Дарь-Эхчүүд МАН-аас нэр дэвшигчдийг багаар дэвжихээ илэрхийлсэн. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, нэр цэвэр, бусдын боломжийг хулгайлж хувьдаа завшаагүйд нь талархаж, эхлүүлсэн ажлаа дуусгах, илүү ихийг хийх үүрэг даалгаврыг өгсөн юм.




Тод мэдээ
МАН-ын Бага хурлаас "Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн" гэж үзжээ
Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-хий өдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдлаа. Бага хурлын VI хуралдаанд оролцох гишүүдийг цахимаар бүртгэсэн бөгөөд нийт гишүүдийн 70 орчим хувь нь оролцов.
Бага хурлын VI хуралдааны даргаар Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, дэд даргаар Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюунбилэг нарыг сонгов. Мөн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, тооллогын комиссын гишүүдийг баталлаа.
Хуралдааныг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
Тус хурал шөнөжин үргэлжилж, эцэст нь гэрээгээ зөрчсөн үндэслэлээр улс төрийн намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа УИХ дахь намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Бага хурлын гишүүд шийдвэрлэлээ.
Бага хурлын гишүүд олонхиороо энэ шийдвэрийг гаргасан тул хамтарч ажиллаж байгаа улс төрийн намуудад энэ тухай танилцуулж, хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд танилцуулж дараагийн алхмыг хийх болно" гэлээ.
Тод мэдээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Тод мэдээ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.