Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн гурван сумын иргэд, сонгогчидтой уулзлаа

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын  сонгуулийн II тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ удаад тус аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын иргэд сонгогчидтой уулзан,  УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Увс аймгийн гурван ч сумын иргэд сонгогчдоос бүрдсэн тус уулзалтад 400 гаруй иргэн хүрэлцэн ирж оролцсон юм.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд бүсчилсэн хөгжлийн хүрээнд Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайг түшиглэн Гангийн үйлдвэр байгуулахаар Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тусгасныг танилцуулахад Увсынхан талархан хүлээн авч  буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн баруун бүсэд авто зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр, боомтын шинэчлэл, төмөр замын өргөтгөлийг хийхээр тусгайлан тусгаад байгаа билээ. Тэр дундаа “Таван тойрог” төслийн хүрээнд Ховд-Улаангом чиглэлийн 163 км авто зам, Улаангом-Баруунтуруун чиглэлийн 195 км хатуу хучилттай авто замыг тус бүр барьж ашиглалтад оруулахаар  мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Ханхөхий, Хархираа, Түргэний уулс, Увс нуураараа алдартай байгалийн үзэсгэлэн бүрдсэн  олон ястан амьдран суудаг Увс  аймаг чацарганаараа алдартай. Тийм ч учраас ирэх дөрвөн жилд МАН-аас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт Увс аймгийн Улаангом суманд олон улсын стандартад нийцсэн Чацаргана боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгайлан тусгасан явдалд Увсынхан сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.  

Түүнчлэн Д.Амарбаясгалан даргын санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар маш олон малчин асууж тодруулан мэдээлэл авч байв. Наранбулаг суманд өнөөдрийн байдлаар нийт 16 хоршоо шинээр байгуулагдаж, хоёр хоршооны 16 малчинд 460 сая төгрөгийн зээл олгогдсон байна. Малчин, хоршоологчдын хувьд хотондоо үйлдвэрлэл эрхэлж, түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлэх болсондоо талархалтай байгаагаа илэрхийлсэн. Увс аймгийн хэмжээнд нийт найман хоршооны 29 малчны нэг тэрбум төгрөгийн зээл судалгааны шатанд явж байгаа талаар Д.Амарбаясгалан дарга танилцуулсан. Тэрбээр энэ үеэр “Шинэ хоршоо бол малчдын өөрсдийн хүсэл зорилго, амьдралаас урган гарсан хөдөлгөөн. Тиймээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлнэ” хэмээн тодотголоо.  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашид хэрэгжүүлэхийг дэмжин, баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй “Морьтой аравт”-ыг багаар нь дэмжихээ Увс аймгийнхан  илэрхийллээ. 

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана

Огноо:

,

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.

Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.

Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.

Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.

Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/09/22

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд ...

Үйл явдал2026/09/22

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн ш...

Үйл явдал2026/09/22

"Үер, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөл...

Үйл явдал2026/09/22

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Үйл явдал2026/09/22

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Үйл явдал2026/09/21

С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Дэлхий нийтээр..2026/09/21

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Үйл явдал2026/09/21

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Үйл явдал2026/09/21

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Үйл явдал2026/09/21

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/09/17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдл...

Үйл явдал2026/09/17

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байн...

Үйл явдал2026/09/17

Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засг...

Үйл явдал2026/09/17

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн н...

Үйл явдал2026/09/17

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөө...

Үйл явдал2026/09/10

ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна

Үйл явдал2026/09/10

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монг...

Үйл явдал2026/09/10

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэт...

Үйл явдал2026/09/10

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Үйл явдал2026/09/10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг ал...

Үйл явдал2026/09/09

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч ...

Үйл явдал2026/09/09

Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөө...

Хэн юу хэлэв...2026/09/09

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

Үйл явдал2026/09/09

Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ

Үйл явдал2026/09/09

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэг...

Үйл явдал2026/09/09

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Үйл явдал2026/09/07

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Үйл явдал2026/09/07

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар ба...

Үйл явдал2026/09/07

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн ...

Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Санал болгох