Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Асран хамгаалагчгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал хүнд байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Хүүхдийн төв сувилал “Гурван ихрийн сувилал” нэртэйгээр 1966 онд байгуулагджээ. Харин одоо хоёр, гурван ихэр болон дутуу нярайг торниулах, 3 хүртэлх насны хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхдүүд, эцэг эхээсээ хаягдсан хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асаргаа сувилгаа, сэргээн засах үйлчилгээг жилд дунджаар 1400 орчим хүүхдэд үзүүлж байна.
 
Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдээ ирж авдаггүй, эсвэл гудамжинд хаягдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг шилжүүлэх газар хомсоос шалтгаалж “Хүүхдийн төв сувилал” удаан хугацаанд асарч, халамжлахаас өөр аргагүйд хүрдэг байна. Тэдний дийлэнх нь нас биед хүртлээ тус төвд байдаг нь тулгамдсан асуудал болоод байна.
 
Хүүхдийн төв сувиллын 120 ажилтан, албан хаагчид хүнд хэлбэрийн саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг байнга асран, “гэр бүл” асран хамгаалагч болжээ.
 
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сувиллын хамт олонтой уулзах үеэр хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс бага, ажлын ачаалал их, 0-3 насны хүүхдийг сувилах зориулалтаар байгуулагдсан учраас нас биед хүрсэн хүнд үйлчлэх эмнэлгийн хэрэгслийг өөрсдийн нөөц боломжоор бүрдүүлдэг ч учир дутагдалтай байдаг тухай хэлж байлаа.
 
Цаашид эцэг эх, асран хамгаалагчгүй хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхдүүд болон сувиллын үйл ажиллагаанд анхаарч, тулгамдаж буй асуудлыг холбогдох албаныхантай хамтран шийднэ гэдгээ сайд хэллээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Огноо:

,

Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөж байна.

Энэхүү “Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.

“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2689 өрхийн 7652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалж ажиллав

Огноо:

,

Тээврийн прокурорын газраас Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар 10 аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Тодруулбал, зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өссөн байна.   

Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13, 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5, 1.8 хувь нь 3 хүртэлх насныхан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.

Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна

Огноо:

,

БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын газар, салбарын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна.

Ажлын хэсэг хар тугалган батарейг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Электрокем Монгол" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус үйлдвэр нь жилд 12 мянган тонн хар тугалган батарейг боловсруулах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар жилд 5 мянган тонныг боловсруулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/04/25

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах...

Тод мэдээ2025/04/25

Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалж ажиллав

Тод мэдээ2025/04/25

Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байн...

Тод мэдээ2025/04/25

E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ

Тод мэдээ2025/04/25

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц...

Тод мэдээ2025/04/25

Баянзүрх, Хан-Уул дүүрэгт зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо хам...

Тод мэдээ2025/04/25

Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний ...

Өнөөдөр2025/04/25

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/04/25

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/25

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2025/04/24

Дамбадаржаагаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэ...

Тод мэдээ2025/04/24

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын т...

Тод мэдээ2025/04/24

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-н...

Тод мэдээ2025/04/24

Жонбук мужийн Боловсролын газрын даргыг хахууль авсан хэргээр шалгаж...

Тод мэдээ2025/04/24

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Тод мэдээ2025/04/24

Уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Тод мэдээ2025/04/24

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хий...

Өнөөдөр2025/04/24

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/04/24

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/24

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Тод мэдээ2025/04/23

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж ба...

Тод мэдээ2025/04/23

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналтаар 590 зөрчлийг т...

Тод мэдээ2025/04/23

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал...

Тод мэдээ2025/04/23

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийг нэмэлт мөрдөн бай...

Тод мэдээ2025/04/23

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдав

Тод мэдээ2025/04/23

ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн на...

Тод мэдээ2025/04/23

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/04/23

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/04/23

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/23

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Санал болгох