Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны аравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Монгол-Алтайн уулархаг нутгаар 7-12 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.
2024 оны аравдугаар сарын 09-нөөс 2024 оны аравдугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар,10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 09-нд нутгийн зүүн хагаст, 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар дулаарна.
Өнөөдөр
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна.
Иймд:
- Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
- Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
- Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
- Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр
Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал нэгдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр эхлэнэ. Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-нд таарах бөгөөд залгуулаад улирлын амралт нь долоо хоног үргэлжлэх юм.
Харин гуравдугаар улирлын хичээл нь дөрөвдүгээр сарын 13-нд эхлэх хуваарьтай байна.
Ташрамд дурдахад энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 сурагчид долоо хоногт гурван өдөр үндэсний үйлдвэрүүдийн сүүг үдийн цайндаа уухаар болсон.

Өнөөдөр
Мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна
Нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
Тод мэдээ2025/04/25
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөний...
-
Өнөөдөр2021/01/18
Өнөөдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Өнөөдөр2023/12/21
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Тод мэдээ2021/04/29
Тавантолгойн нүүрсний баяжуулах үйлдвэрийг гуравдугаар улиралд багтаан барьж эхэ...
