Тод мэдээ
"Иргэн зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол хуулийн хариуцлага хүлээхгүй"

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн баталсан.
Амьтны тухай хуульд иргэн зохих төлбөр төлж, эрхийн бичиг авсны дагуу ахуйн зориулалтаар агнуурын амьтан буюу саарал чоныг агнахаар зохицуулсан бөгөөд Монгол Улсад саарал чонын тоо толгой ихсэх, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэх, малчдын амжиргааны эх үүсвэр болох мал сүрэгт халдаж хохирол учруулах эрсдэл бий болсон.
Иймд Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан тохиолдолд эрхийн бичиг авах шаардлага хамаарахгүй болж, ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийг бүрдүүлсэн.
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Тод мэдээ
Ойн 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
Улсын хэмжээнд өнөөдөр 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 4 ой, хээрийн түймэртэй байгаагаас Увс аймгийн Сагил, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд суманд гарсан 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Баян-Өлгий аймгийн Булган суманд гарсан ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 66 алба хаагч, 7 автомашин, мэргэжлийн ангийн 70 хүн, 8 автомашин, нийт 136 хүн, 1 нисдэг тэрэг 15 автомашин, 2 мотоцикль, 28 морьтой оролцож байгаа юм.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Гуртын уулын хойд тал” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Тод мэдээ
Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ
Энэ оны долоодугаар сарын 24-ний өдөр СХД-ийн нутагт дэвсгэрт байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг үл таних этгээд хутга тулган айлган сүрдүүлж, ам болон гарыг нь хүлж скочдон 500 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэл, бэлэн 1.5 сая төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, орогнож байсан газрыг олж тогтоон, дайчлан баривчилж, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Тод мэдээ
Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Лаг шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Лаг шатаах үйлдвэр төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан, магадлангийн дүгнэлт гарсан, дараагийн шатны бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.
Уг үйлдвэр хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Жилд 843,200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Улмаар лагийг боловсруулж устгах төдийгүй нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой төсөл юм.
Төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байх бөгөөд СХД-ийн 20 дугаар хороо Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд лаг шатаах үйлдвэрийг барихаар төлөвлөж буй.
-
Өнөөдөр2024/08/12
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 50 хувьтай үргэлжилж байна
-
Тод мэдээ2022/08/23
Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн а...
-
Тод мэдээ2025/05/29
"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна
-
Тод индэр2019/08/27
“Ардчилал бидэнд юу авчирсан бэ” сэдэвт уралдаан зарлалаа