Өнөөдөр
ШУУРХАЙ МЭДЭЭ: Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрүүд
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуй нэгжүүдэд хандаж эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын өнөөдрийн /2020.03.27/ ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрүүд:
1. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
2. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүйгээр бүрэн чөлөөллөө.
3. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна. Аравдугаар сарын 1 хүртэл татвар авахгүй.
4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно. Энэхүү үйл ажиллагаа гурван сар үргэлжилнэ.
5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
6. 18 насны хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгож байна.
7. Ирэх сарын 15-наас эхэлж шатахууны литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг үүрэг болгож байна.
Өнөөдөр
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Өнөөдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Өнөөдөр
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл