Тод мэдээ
“Хаппи веритас” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаан дахин хойшиллоо
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЭМДЕГ-тай элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан “Хаппи Веритас“ ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хийсэн гэрээний үүргээ зөрчиж, элэгний С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг 8700 гаруй хүнд хийхдээ сертификатгүй, зөвхөн судалгааны зориулалттай төхөөрөмжөөр хийсэн зөрчилд эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн актаар 876,7 сая төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн талаар бид мэдээлж байсан.
“Хаппи Веритас“ ХХК нь эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.
Тус хэргийн шүүх хурал “Хаппи Веритас“ ХХК-ийн хүсэлтээр удаа дараа хойшилж байгаа бөгөөд энэ сарын 06-ны өдөр болсон Нийслэлийн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад “Хаппи Веритас“ ХХК хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг дахин хойшлууллаа.
Харин ЭМДЕГ-ын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт огт гаргаагүй бөгөөд товлосон хугацаанд шүүх хуралдаанд тогтмол оролцож байна.
Эх сурвалж: ЭМДЕГ
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2023/09/11
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
-
Тод мэдээ2021/09/20
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл&rdquo...
-
Өнөөдөр2020/06/23
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
-
Тод мэдээ2023/05/10
ЭМД-ын албан хаагчид нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдэд ажиллаж байна
Сэтгэгдэл