Тод мэдээ
БНСУ-д суралцах оюутнуудын анхааралд

БНСУ-д суралцах оюутнуудыг улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах тодруулга, мэдээллийг албан ёсоор ирүүлэв.
1. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь хүчинтэй, танхимын сургалт хэвийн явагдаж байгаа их, дээд сургуульд суралцагч (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ийг БНСУ-ын хилээр нэвтрүүлнэ.
2. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь хүчинтэй боловч танхимын сургалт явагдаагүй, цахим хэлбэрээр хичээллэж байгаа их, дээд сургуульд суралцагч (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй буцаах болно.
Нислэгийн тийз худалдан авсан оюутны зорчигчийн мэдээлэл, сургуулийн хичээллэх хэлбэрийг нягтлах явцад тухайн сургууль цахимаар хичээллэж буй нь тогтоогдвол зорчигчийн тийзийг хүчингүй болгож, нислэгт суулгахгүй болохыг анхаарна уу.
БНСУ-ын ЭСЯ-ны олгож буй визийн төрөл, цар тахлын улмаас тавигдаж буй хоригийн жагсаалтыг ЭНД дарж харна уу.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Өнөөдөр2020/09/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2022/10/14
УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо
-
Өнөөдөр2020/12/04
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.04-ний 11...
-
Тод мэдээ2023/10/09
“Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлц...