Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай бороо орно

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай бороо орно.

2019 оны 07 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. өдөртөө 28-30 хэм дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12,13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 11-13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод зураг

Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна

Огноо:

,

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв

Огноо:

,

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны  дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ14 цаг 30 минут

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын т...

Тод мэдээ14 цаг 36 минут

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан У...

Тод мэдээ14 цаг 49 минут

Монгол-Америкийн технологийн компаниудын харилцааг өргөжүүлнэ

Тод мэдээ14 цаг 55 минут

Мидлингийг худалдаанд гаргана

Тод мэдээ14 цаг 59 минут

2024 оны өвлийн элсэлтийн шалгалтын төвүүд

Өнөөдөр15 цаг 9 минут

Нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шил...

Тод мэдээ17 цаг 17 минут

ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэл...

Өнөөдөр17 цаг 26 минут

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Тод мэдээ2024/12/02

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэ...

Тод мэдээ2024/12/02

ТББХ: Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг ...

Өнөөдөр2024/12/02

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуул...

Тод мэдээ2024/12/02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Э...

Тод мэдээ2024/12/02

“Улаанбаатар хотын нийтийн тээвэрт суурилсан хөгжил”-ийг...

Тод мэдээ2024/12/02

Засгийн газар төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нэмэл...

Тод мэдээ2024/12/02

УИХ: Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо

Тод мэдээ2024/12/02

“Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмж...

Тод мэдээ2024/12/02

УИХ-ын тогтоолын төслийг баталж, 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын...

Өнөөдөр2024/12/02

УИХ: Энэ долоо хоногт хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Тод мэдээ2024/12/02

“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлт боллоо

Өнөөдөр2024/12/02

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Тод мэдээ2024/11/29

Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлы...

Тод мэдээ2024/11/29

УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүд БНТУ-ын Үндэсний ...

Тод мэдээ2024/11/29

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх...

Тод мэдээ2024/11/29

"Газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж ...

Тод мэдээ2024/11/29

Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэл...

Тод мэдээ2024/11/29

АНУ-ын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн хүүхдүүдтэй уулзлаа

Тод мэдээ2024/11/29

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний х...

Тод мэдээ2024/11/29

“Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ

Тод мэдээ2024/11/29

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Өнөөдөр2024/11/29

Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газр...

Санал болгох