Тод мэдээ
Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй
Улсын Онцгой комиссын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 дэх удаагийн хуралдаанаар БНХАУ-аас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд загас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарласан. Мөн Монгол Улсад импортоор орж ирж буй амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлоос сорьц авч баталгаат лаборатрийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажиллах ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болголоо.
Иймд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ импортлож байгаа аж ахуйн нэгж, иргэд дээрх шийдвэрийг хангаж ажиллахыг зөвлөж байна.
Дэлхийн улс орнуудад короновирусийн (COVID-19) халдвар тархаж хүний амь нас эрсдэх тохиолдол ихсэж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсээр байгаа болно. Монгол Улсад орж короновирусийн (COVID-19) халдвар хилээр нэвтрэхээс сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авах талаар Улсын онцгой комиссоос удаа дараа журам, заавар гаргаж хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд өгч байгаа билээ.
Тод мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.
Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна. Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна
Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.
-
Тод зураг2019/10/28
Бүртгэлтэй эмийн 63.4 хувийг жороор олгох эм эзэлж байна
-
Тод мэдээ2023/06/14
БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлэгт ажиллав...
-
Өнөөдөр2022/06/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
Чөлөөт бүс2022/08/30
Чыби: Шахмал цайг түшиглэн нутгийн иргэдийн орлогыг өсөн нэмэгдүүлж байна
Сэтгэгдэл