Үйл явдал
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 16. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Үйл явдал
Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ
Монгол Улс 2026 оны эхний найман сарын байдлаар нийт 8 тэрбум 373.5 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Импортын бүтцэд нефтийн бүтээгдэхүүн хамгийн өндөр буюу 22.1 хувийг эзэлж, нийт 1 тэрбум 846.8 сая ам.долларт хүрсэн байна. Мөн суудлын автомашины импорт 711.9 сая, ачааны автомашиных 309.1 сая ам.доллар байжээ.
Тайлант хугацаанд автобензин болон дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурсан үзүүлэлттэй байна.
Импортын гол нэрийн бараанаас булдозер, авто хусуур, тэгшлэгч болон бусад механик тоног төхөөрөмж 239 сая ам.доллар буюу нийт импортын 2.9 хувийг эзэлжээ. Харин телефон, цахилгаан шуудан, холбооны бусад тоног төхөөрөмжийн импорт 174.2 сая, цахилгаан эрчим хүчний импорт 162.6 сая ам.долларт хүрсэн байна.
Хүнсний бүтээгдэхүүний импортын хувьд хэд хэдэн нэр төрлийн барааны хэмжээ өмнөх оны мөн үеэс өсжээ. Тухайлбал, улаанбуудайн импорт 133 мянган тонн болж 13.8 дахин, хүнсний ногоо 104.6 мянган тонн болж 10.1 хувиар, элсэн чихэр 46.9 мянган тонн болж 17.8 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн жимс, самрын импорт 57.4 мянган тонн болж 38.2 хувиар, тахиа, гахайн мах болон өөхний импорт 35.9 мянган тонн болж 29.4 хувиар тус тус нэмэгджээ.
Үйл явдал
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хот, суурин газарт баавгай орж ирэх тохиолдол гарч байна. 2026 он гарсаар Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хүрэн баавгай (Ursus arctos) орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгдээд байна.
Хамгийн сүүлд буюу 3 дахь тохиолдол нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд бүртгэгдсэн байна. Иймд хот орчмын малчид, зуслангийн бүсийн иргэд болон аялал зугаалгаар яваа иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Баавгайтай таарсан тохиолдолд:
Ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар – 72720303,
Ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв – 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.
Иргэн та сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана уу.

Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
2026 оны есдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.1-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 14-16 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 10-наас
2026 оны есдүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-ны өдөр Ховдын өмнөд сумдын нутгаар, 11-ны өдөр Дархан, Сэлэнгийн ихэнх, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар, 12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 13-нд Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12, 13-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна. 11-нээс нутгийн баруун хэсгээр дулаарна.
-
Дэлхий нийтээр..2023/03/20
Улаанбаатар-Дархан чиглэлийн нэмэлт 2 эгнээ замыг бүтээн байгуулахад шаардлагата...
-
Үйл явдал2021/05/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2025/10/11
Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа нар “COP-17”-г зохион байгуулахад дэмжлэг үзүүлэ...
-
Үйл явдал2021/09/28
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
