Тод индэр
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Сангийн яамныхантай санал солилцлоо

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан өнөөдөр /2020.08.11/ Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2020 оны төсвийн тодотголын төсөлтэй танилцан санал солилцлоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа болон Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ц.Батбаатар холбогдох албан тушаалтнууд оролцов.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат 2020 оны төсвийн тодотголын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж, эдийн засгийн идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх, мөн цар тахлын эсрдэлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, эскпортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох замаар төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх гэсэн таван үндсэн зарчмыг баримтлахаар болсныг тодотгож байлаа.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад 2020 оны төсвийн тодотгол чиглэгдэхийг анхааруулав. Манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан ч сүүлийн үед үнэ аажмаар сэргэж байна. Ялангуяа алтны үнэ ханш өсч, сүүлийн 20 жилд тохиож байгаагүйгээр таатай боломж гарч байна. Иймд уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн өсөлт, бензин шатахууны үнийн бууралтыг ашиглан экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, төсвийн алдагдлыг бууруулах, төсөвт байгууллагын урсгал зардлыг танахын зэрэгцээ төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг төсвийн тодотголд тусгах шаардлагатай талаар тодорхой үүрэг, чиглэл өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод индэр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт соёл урлагийн салбарынхантай хийж байна.
Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, санал солилцож байна.
Тод индэр
Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.
Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Тод индэр
Манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 байна

-
Тод мэдээ2020/09/28
Баянхонгор аймгийн 2850 гаруй сурагч тохилог сайхан эрдмийн өргөөтэй боллоо
-
Өнөөдөр2020/12/18
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.18/
-
Тод мэдээ2022/08/11
Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт
-
Өнөөдөр2020/01/13
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлнө
Сэтгэгдэл