Тод зураг
Аавууд охиныхоо хурим дээр...

Охин хүүхэд аавдаа амь байдаг гэдэг. Аавууд ч хөвгүүдээс илүү охиноо эрхлүүлдэг нь энэ хорвоогийн бичигдээгүй хууль гэлтэй. Өөдөсхөн байхад нь мөрөн дээрээ суулгадаг байсан бяцхан охин нь нэг л өглөө сэрэхэд нь хүний хүн болоод ааваараа хөтлүүлэн өөр эрийн гар руу зүглэх агшин аавуудын хувьд хамгийн хэцүү үе байдаг гэдэг.
Охиноо эрхлүүлэх хамгийн "сүүлчийн" өдөр аавууд ямар сэтгэл хөдлөл гаргадаг вэ? Энэ үнэтэй хормууд дахь аавуудын сэтгэл хөдлөлийг буулгасан гэрэл зургуудыг бид фото буландаа онцолж байна.
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Тод мэдээ2021/08/12
"Токио-2020" зуны олимпоос медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад м...
-
Тод мэдээ2024/10/15
Ганцхан үйлдэл таны насан туршийн харамсах зүйл болох ёсгүй...
-
Өнөөдөр2024/03/01
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
-
Тод мэдээ2023/05/24
“Сэндбоксын зөвлөлийн дүрэм”-ийг шинэчлэн баталлаа