Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

Байгальтай холбоотой сонирхолтой фактууд

Огноо:

,

Сэтгүүлч:

•    17-р зууны Англи улсад цаг агаарын урьдчилан буруу хэлбэл цаазаар авдаг байжээ

•    Дэлхийн хамгийн их нартай байдаг газар бол “Үхлийн тэнгис”. Тэнд жилийн 330 хоногт нь халуун нар төөнөнө.

•    Харин бага нар тусдаг газар бол “Северная Земля” /Орос/ юм. Тэнд ердөө 12 өдөр л нартай байна.

•    Хамгийн их бороо ордог газар бол Хавайн арлууд. Уаи-аль-аль ууланд жилийн 350 хоногт нь бороо орно. 10.000 мм хур тундастай.

•    Угандагийн ард иргэд аянганаас огт айдаггүй. Энд жилийн 250 өдөрт нь аянга цахилдаг аж.

•    Хамгийн их хэмжээтэй орсон цас одоогоос 50 жилийн өмнө АНУ-ын Калифорнид бүртгэгджээ. Нэгэн уулын цанын баазад зургаан өдөр цас орсноор зузаан нь таван метрт хүрч байжээ. 1848 оны 3-р сарын 29-ний өдөр Ниагарагийн хүрхрээ 30 минутын турш хөлджээ.

•    Дэлхийн хамгийн хүйтэн хэмийг Антарктид дахь "Восток" станц бүртгэж байв. Тэгэхэд агаарын хэм 89.2 болтлоо буужээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Чөлөөт бүс

Камбожийн Кох-конг мужийн ойг устгах ажил явагдсаар байна

Огноо:

,

A24 агентлаг: Хөгжлийн төсөл хэрэгжүүлэх зорилготой хөрөнгө оруулалтын компаниуд Камбожийн зүүн өмнөд хэсгийн Кох Конг мужийн нутаг дэвсгэрийн ой модыг устгаж байна. Энэ мужийн газар нутгаас томоохон хэсгийн олон жилийн өмнө төслийн хүрээнд хувийн хэвшлийн компаниудад өгсөн бөгөөд одоогоор маш их хэмжээний ой модыг устган, олон тооны тосгоны оршин суугчид өөрсдийн амьдралын цорын ганц эх үүсвэр болсон гэр орон, газар нутгаа орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Тэд ойгоос өөрсдийн хэрэгцээт хүнсээ хангадаг байж.

Энэ талаар тус тосгоны иргэд "Энэ хэсэг модоор дүүрэн байсан. Бидэнд багахан хэмжээний нарийн зам байсан, машин байхгүй, мотоцикл байхгүй амар тайван байжээ. Харин Хятадын хөгжлийн төсөл хэрэгжсэнээр энд нэг ч мод үлдээгүй. Энэ газар өмнө нь олон том модтой байсан тул хумхаа өвчнөөр амархан тархдаг байсан, харин одоо ийм жижигхэн мод л байна. Энэ хөгжлийн төслийн эхэн үед бидэнд төслөө танилцуулахаар ирсэн хүмүүст бид их баяртай байсан. Учир нь бид ойд амьдардаг, ямар ч автомашин, мотоцикл байдаггүй болохоор маш их баяртай байсан. Тэд бидэнд зохимжтой нөхөн төлбөр олгоно гэж хэлсэн, дээрээс нь энэ хэсгийн хөгжүүлэх тул бид баяртай байгаа. Би өөрийн амьдардаг хэсгээс нүүсэн боловч одоо болтол тэр хэсэгт хөгжүүлэлт хийгдээгүй байна, дахин хэр удаан хүлээх ёстойгоо мэдэхгүй байна" хэмээн ярьж байна.

Мөн тэд "Ой модонд зэрлэг заан амьдарсаар байгаа, манай хүү заантай тааралдаад түүнийг хөөсөн. Тэгэхээр би ойн хажууд амьдрахдаа аюулгүй бус байдаг", "Тосгоны оршин суугчдын хэн нь ч будааны тариалан эрхэлдэггүй, тэд ойн нөөц бололцооноос хамааралтай амьдардаг эсвэл механикчаар ажилладаг" хэмээн өгүүлцгээж байна.


 
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Усан доорх гайхамшигт музей "Ланзаротын Атлантик"

Огноо:

,

Испани улсын Ланзароте аралтай залгаа орших хэсэгт дэлхийн нэгэн гайхамшиг болох усан доорх музей оршдог. Тус музейн үзмэрүүд нь өнгөрөгч 2016 оны 3 дугаар сараас үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Музейн үзмэрүүдийн ойролцоо жижиг наймаалж, сардин загас болон бусад далайн амьтад ихээр ирж, цугларах болсон нь тус музейг зорин ирж байгаа жуулчдад илүү сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг аж.

Энэхүү гайхмшигт музей нь Атлантын далай дор 14 метрийн гүнд байрлаж байгаа бөгөөд музейг "Ланзаротын Атлантик музей" хэмээн нэрлэсэн байна. Музейн үзмэрүүдийг Их Британийн уран барималч Жесон де Сайрес Тейлор сүүлийн 2 жилийн турш урлан бүтээсэн бөгөөд тэрээр туурвисан бүтээлүүдээрээ түүхэн он цаг үе, ялангуяа дүрвэгчдийн амьдралыг тод дүрсэлж өгчээ.

Түүнчлэн Испани улсын ёс заншлыг харуулсан 200 гаруй хүн дүрст бүтээлүүд энэхүү далай доорх музейд тавигджээ. Энэхүү бүтээлүүдийг байгаль орчинд ээлтэй  материалаар хийсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтөн болон амьтан, ургамалд ямар ч сөрөг нөлөөгүй материал юм. Музейн үзмэрүүд ньойролцоогоор 30 метрийн урттай ханан дундах цэцэрлэгт хүрээлэнд байрлах юм. "Ланзаротын Атлантик музей" нь Европ тивийн гайхалтай шинэ бүтээн босголтуудын нэг болж байгаагаараа онцлог ажээ.






















Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд тарвага амьдрах боломжтой

Огноо:

,

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд тарвага амьдрах боломжтой. Олон жил дараалан бүлийн хэвийн үржил, нөхөн төлжилтийг тооцолгүй эрчимтэй агнасан, тархац нутгийн зарим хэсэгт газар тариалан эрхэлсэн, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сийрэгжүүлэх агналт, устгал их хэмжээгээр хийсэн, тархац нутгийн дийлэнх хэсэгт ган болж, тарга тэвээрэг муу авч өвөлжихөд шаардлагатай өөхөн давхаргаа хуримтлуулж чадаагүй зэрэг нь тарваганы тоо толгой буурах, тархац нутаг хумигдах үндсэн шалтгаан болдог байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ29 минутын өмнө

Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дар...

Тод мэдээ1 цаг 58 минут

Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-23 см даван үер...

Тод мэдээ2 цаг 2 минут

Анхаар: Хязгаарлалт тогтоосон аймаг, сумдын мэдээлэл

Тод мэдээ2 цаг 36 минут

Т.Аюурсайхан: Хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад ...

Тод индэр2 цаг 46 минут

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллаг...

Тод мэдээ2 цаг 52 минут

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн б...

Тод мэдээ2 цаг 55 минут

Халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэний хамтын а...

Өнөөдөр4 цаг 40 минут

Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 7, суурин 28 цэг ажиллана

Өнөөдөр5 цаг 5 минут

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Өнөөдөр5 цаг 16 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Тод мэдээ2021/06/17

“Хүнс Комплекс” ХХК нь Имартын “Хөх шошго” х...

Тод мэдээ2021/06/17

Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллэ...

Санал болгох