Тод мэдээ
ХХААХҮЯ мах экспортлогч компаниудад "Нэг цэг"-ийн үйлчилгээ үзүүлж байна
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы өгсөн үүргийн дагуу мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүйгээр хүргэх зорилгоор ХХААХҮЯ-ны нэгдүгээр давхарт “Нэг цэг”-ийн үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд мах экспортлоход шаардлагатай холбогдох бичиг баримт бүрдүүлэх гэж төрийн байгууллагаар олон удаа явах, нэг газраас нөгөө газарт хүрч очих гэж замын түгжрэлд цаг хугацаа алдахгүй байх боломжтой боллоо.
“Нэг цэг"-т Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр төрийн байгууллагуудаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүд дээж шинжилгээний хариу авах, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ зэрэг бичиг баримтыг авах боломжтой. Өмнө нь мах экспортлоход шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхэд олон хоног шаарддаг байсан бол одоо газар дээр нь шууд шийдвэрлэж цаг хугацаа хэмнэж, хурдан шуурхай үйлчилж байгааг аж ахуйн нэгжүүд онцолж байлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, Теле камерын хяналтын нэгдсэн төвийг 2024-2025 онд байгуулсан.
Энэхүү ухаалаг камерын системийг нэвтрүүлсний үр дүнд авто замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан байна.
Тодруулбал “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ өдөр бүр замын хөдөлгөөний ачаалал хэвийн болох цагийг бүртгэж ажилладаг. Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө буюу 2023, 2024 онд өглөөний оргил ачааллын цаг 10:30-11:30, өдөр 14:30-15:30, орой 21:30-22:30 цагт дунджаар бүртгэгддэг байсан. Харин ухаалаг камерын систем нэвтрүүлсний дараа оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан буюу оргил цагийн ачаалал 10:30-11:30, 13:30-14:30, 20:30-21:30 цаг хүртэл үргэлжилж байна. Энэ нь түгжрэлээс үүдсэн алдагдсан цаг хугацаа болон шатахуун хэмнэх зэргээр эдийн засгийн үр өгөөжийг тодорхой хувиар нэмэгдүүлж байна.
Тод мэдээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111.587 бүртгэгджээ
Прокурорын байгууллага 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 116,887 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 114,342 буюу 97.8 хувийг газар дээр нь, 1514 буюу 1.3 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1031 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1101 шийдвэрийг хянаж, 47 буюу 4.3 хувийг хүчингүй болгон, зөрчлийн хэрэг нээж, 1 буюу 0.1 увийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 1 буюу 0.1 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 50 шийдвэрийг хянаж, 1 буюу 2 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 6 буюу 12 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн холбогдогчид хууль бус, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаж, тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар 1 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн байна.

Зөрчлийн улмаас нийт 1,104,954,100 төгрөгийн хохирол учирснаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 114,464,000, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 348,814,100 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111,587 буюу 95.5 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1,690 буюу 1.4 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 684 буюу 0.6 хувь, Автотээврийн хууль зөрчих зөрчил 651 буюу 0.6 хувь, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг 1/2 алдагдуулах зөрчил 196 буюу 0.2 хувь, Хүний биед халдах зөрчил 154 буюу 0.1 хувь, Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 118 буюу 0.1 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Тод мэдээ
А.Энхжаргал: Алдагдсан автобусыг шуурхай эрэн хайж, 2 цагийн дотор эвдрэл гэмтэлгүй олсон
Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 30-ны 06:45 цагт "Сайхан ирээдүй" ХХК-ийн 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобус нь алдагдсан хэрэг гарсан.
Мэдээлэл авсан даруйд Авто тээврийн Улсын байцаагч Ж.Бум-Эрдэнэ, М.Одгэрэл, жолооч Ш.Соронзонболд нар шуурхай ажиллан олсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2024/07/05
Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг &ldq...
-
Тод мэдээ2025/04/30
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй ...
-
Тод мэдээ2023/11/15
“Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо
-
Тод мэдээ2024/08/21
Голууд үерийн аюултай түвшинг 10-75 см даван хүчтэй үерлэж байна
