Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

МИАТ компанийн дөрвөн төлөөлөгч "COVID-19"-ийн халдвар авчээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Шадар сайд Я.Содбаатар,  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Засгийн газрын өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Герман улс дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газрын 4 ажилтан коронавирусний халдвар авсан болохыг нотоллоо. Одоогоор тэд эмнэлэгт хэвтээгүй, гэрийн тусгаарлалт байж ХӨСҮТ-ийн эмч нараас зөвлөгөө авч,  эмчилгээ хийгдэж байгаа аж.

Мөн Монголоос шаардлагатай эм тариаг хангах талаар ажиллаж байгаа юм байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Тод мэдээ

ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлнэ

Огноо:

,

2023 онд автотээврээр улс хоорондын 34.0 сая.тн ачаа, улс, хот хооронд 1.4 сая зорчигч тээвэрлэнэ. Мөн улсын чанартай авто замын дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 3 улстай байгуулна.

Олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлнэ.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ

Огноо:

,

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно.

Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2023.01.30) тус Хянан шалгах түр хорооноос 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулах аж.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Эрчим хүчээ хэмнэцгээе!

Огноо:

,

Эрчим хүчний системийн өчигдөр орой буюу 2023 оны нэгдүгээр сарын 29-ний оргил ачаалал болох 19.00 цагт 1369 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 51 МВт-аар, импорт 101 МВт-аар тус тус өссөн байна.

Нийтийн болон хувийн орон сууцандаа дулааны хэмжүүр тавих нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чухал нөхцөл юм. Хэмжилт бол хэмнэлтийн үндэс болно. Дулааны хэмжүүрийг өрөөний температур тохируулагч хэрэгслийн хамт тавьснаар халаалтад зарцуулах дулааны эрчим хүчийг 15-20 орчим хувиар хэмнэж болно.

Иймд үр ашигтай хэрэглээг сонгож  Эрчим хүчээ хэмнэцгээе!

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр9 цаг 52 минут

Монгол Улсын Гавьяат багш, зурхайч Я.Аюурзана: Энэ туулай нь зөөлөн,...

Тод мэдээ12 цаг 27 минут

ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлнэ

Тод мэдээ12 цаг 47 минут

Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэл...

Тод мэдээ13 цаг 9 минут

Эрчим хүчээ хэмнэцгээе!

Тод мэдээ13 цаг 17 минут

Вьетнам улс авлигыг цэвэрлэх ажлын хүрээнд дэд сайд нараа огцруулжээ...

Тод индэр13 цаг 28 минут

Ашгийн бус байгууллагуудын анхааралд!

Тод мэдээ13 цаг 37 минут

Сангийн сайд Б.Жавхлан Австрали улсаас Монгол Улсад суугаа онц бөгөө...

Тод мэдээ13 цаг 41 минут

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны ...

Өнөөдөр13 цаг 45 минут

ЕБС-ын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр13 цаг 48 минут

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Өнөөдөр13 цаг 56 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбахад тохиромжгүй

Тод мэдээ2023/01/27

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэ...

Санал болгох