Чөлөөт бүс
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн дундаж нас...
Охид бүсгүйчүүд эрчүүдээс илүү хамгийн түрүүнд эртлэн босож, гадаад гоо үзэмждээ анхаарч, ажилдаа явах хүртлээ толиныхоо өмнө суудаг. Тийм ч учраас эртлэн босоод ажилдаа явах гэж зэхэж суух бүсгүйчүүддээ зориулж энэхүү сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Дэлхий ертөнцийн нэгэн сайхан чимэг бол охид бүсгүйчүүд.
Эрдэмтэд манай гарагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хамгийн гоо төгөлдөр дээрээ байгаа дундаж насыг ойролцоогоор 38 нас гэж тогтоожээ. Үүнийг сүүлийн хэдэн жилийн хугацаанд явуулсан судалгаан дээр тулгуурласны эцэст гаргасан байна. Бүр нарийвчлалтайгаар хэлэх юм бол 38,9 нас гэж онцолжээ.
Судалгааг явуулахдаа 1990-2017 оныг хүртэлх хугацаанд олон улс дахь шоу ертөнцийн хамгийн их алдартай, олны анхаарлыг төвд нэг бус удаа өртөж байсан эмэгтэйчүүдийн насыг авч үзжээ. АНУ-д хамгийн алдартай Пеопл сэтгүүл үүнд гол чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дуулгах хэрэгтэй. Учир нь тус сэтгүүл жил бүр оны хамгийн шилдэг эмэгтэйчүүдийг дэлхий нийтэд цоллон зарладагтай холбоотой юм. 1990-2017 оны дунд үед дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн дундаж наслалт 33,2 буюу бараг 33 нас хэмээн үздэг байсан байна.
Харин сүүлийн жилүүдэд энэ тоо өөрчлөгдөж, эмэгтэйчүүд нас хэдий нэмсэн ч үзэсгэлэнтэй залуухан гоо төрх нь удаан үргэлжлэх шинж тэмдгүүд илэрсэн гэж эрдэмтэд онцолж байгаа юм. Энэ бол өнөөгийн нийгэмд үүсээд байгаа стресс, ядаргаатай холбоотой ч байж магадгүй хэмээн үзэж байгаа юм байна. Хамгийн онцлогтой нэгэн дүгнэлтийг дуулгахад өнгөт арьстай бүсгүйчүүд цагаан арьстай бүсгүйчүүдээс 35-40 насан дээрээ илүү залуулаг, халуухан байдаг гэсэн судалгаа гарч байжээ.
Чөлөөт бүс
Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй.
Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй.
Хөлдөлтийн үе шат
1.Арьс цайж хатуурах боловч, гэссэний дараа судас өргөссөнөөс, улайж хавагнана.
2.Жижиг үений хөдөлгөөн хязгаарлагдаж, хөдөлгөхөд өвдөлттэй, арьс хатуурч цайран цэврүү үүснэ.
3.Хөлдсөн хэсэг хүйтэн, эрс хатуурсан байна. Том, том цэврүүнүүд үүснэ. Арьс үхэжнэ .Өөх булчин хүртэл гүнзгий шархлаа үүснэ.
4.Яс, үендээ хүртэл гүн хөлдөлт үүснэ.Гэссэний дараа арьс харлана, хатна, үхэжнэ.
Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж
Аажим дотроос нь гэсгээх-хөлдсөн мөчийг дулаан хучиж, гялгар уут углаад 5-6 цагийн турш бүлээн жин тавих
Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар гэсгээх-хүйтэн усанд дүрээд аажим усны температурыг нэмж, иллэг хийх
Идэвхтэй аргаар бүлээн усанд гэсгээх–халуун устай ваннанд 30-45 минутын турш дүрнэ. Усны температур 38-40 орчим хэм байна.

Чөлөөт бүс
Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэл бий болгож дахин тоглох сэдлийг төрүүлэн залилж байна. Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, амиа хорлох зэрэг эрсдэлд хүргэдэг.
Судалгаагаар мөрийтэй тоглоомын донтолт нь архи, мансууруулах бодисын хамааралтай адил сэтгэл зүйн донтолт үүсгэдэг нь тогтоогдсон. Донтох үедээ хүн өөрийн зан үйлд хяналт тавих чадвараа алдаж, бодит эрсдэлийг үл тоомсорлох хандлагатай болдог бөгөөд энэ нь эцэс сүүлдээ хууль бус үйлдэл хийх цаашлаад хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал хүргэж байна.
Иймд иргэд та бүхэн цахим мөрийтэй тоглоом танаас эд хөрөнгө, цаг хугацаа, ирээдүйн боломжийг тань хулгайлж байдаг гэдгийг ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй, холбогдохгүй байхыг анхааруулж байна.
Чөлөөт бүс
Сүлд модны галын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэлтдэг, гэрэлтдэггүй гээд олон төрлөөр алаглах гацуур модны чанар янз бүр.
Аль ч төрлийн гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул аюулгүй байдлыг ханган, урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлээрэй.
-Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх.
-Сүлд модны гэрлийг байнга асаахгүй, хүнтэй үед асаалттай байлгах.
-Сүлд мод болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах, бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх.
-Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх.
-Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
-
Өнөөдөр2024/10/24
ЗГ: Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засгийн өсөлтийг...
-
Тод мэдээ2023/04/28
Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг төмөр замаар шуурхай тээвэрлэнэ
-
Өнөөдөр2021/11/17
“Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал болж...
-
Тод мэдээ2024/09/27
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг ш...
