Тод мэдээ
ЗГ: Тусгаарлах байрны зардал, ариутгал, халдваргүйжүүлэлтэд гурван тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болж, Тусгаарлах байрны зардал, ариутгал, халдваргүйжүүлэлт зэрэгт зайлшгүй шаардлагатай гурван тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Халдвар гарсан зургаан аймаг, Улаанбаатар хотын удирдлагуудын ирүүлсэн хүсэлтийг Сангийн яам хянасан байна.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нар батлагдсан төсвийнхөө хүрээнд шийдвэрлэж эхэлжээ. Улсын хэмжээнд 72 байршилд 2,301 хүнийг тусгаарлаад байна.Тод мэдээ
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэллээ
Эхний шатны санал асуулга 2023 оны 1-р сарын 26-наас 2-р сарын 2-ныг дуустал үргэлжилнэ. Санал асуулгад түүвэрт сонгогдсон 157 нэгжийн 1570 иргэн хамрагдах бөгөөд статистикийн байгууллагаас тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч ажиллаж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн зургаан багц зорилтын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт төвлөрүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдгээр салбарт Франц улстай хамтран ажиллах боломж нээлттэйг онцоллоо. Монгол, Францын харилцааг шинэ шатанд гаргахын тулд харилцаанд жинтэй хувь нэмэр оруулах, хоёр орны нийтлэг эрх ашигт нийцсэн хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлэх нь ач холбогдолтойг Ерөнхий сайд тэмдэглэв.
2023 он Монгол, Франц хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал жил болно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Себастиан Сүрүн илэрхийлэв. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарын хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талууд санал нэгтэй байлаа.
Тод мэдээ
Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг баривчиллаа
Нийслэлийн хэмжээнд “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэл 133,235 байгаагаас “Toyota Prius – 20” маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50,6 хувь, “Toyota Prius – 30” маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, “Toyota Prius – 40” маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт гудамж талбай, автомашины ил зогсоолд байрлуулсан “Toyota Prius” маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг Т, Д, Э нарын гурван бүлгийн 12 этгээд холбогдох нүүрсэн яндан хулгайлах 27 гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ташрамд мэдээлэхэд, Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар “Тоёото Приус” маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 хэрэг бүртгэгджээ. 2023 оны 1 дүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17 хулгайлах гэмт хэргийн буруутныг олж тогтоон, илрүүлэлт 80.9 хувьтай байна.
Түүнчлэн иргэдийг өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж хяналтын камертай бүсэд харуул хамгаалалттай орчинд байрлуулж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
-
Өнөөдөр2021/01/13
ЗГ: Pfizer, AstraZeneca, Moderna компаниудын вакциныг яаралтай журмаар бүртгэх з...
-
Тод зураг2019/12/10
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
-
Тод индэр2021/11/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлыг ...
-
Тод мэдээ2022/09/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ЮНЕСКО-д илгээсэн дурсгалыг гардуулав
Сэтгэгдэл