Хэн юу хэлэв...
Б.Бямбадорж: Эрүүл мэндийн тусламж авсан иргэнийг эмнэлэг өөрийн машинаар гэрт нь хүргэж өгнө
Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн авах, түүнийг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.
-Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах вэ. Ялангуяа хорт хавдрын өвчний эсрэг хими, туяа эмчилгээ хийлгэх, гемодиализын аппаратад орох шаардлагатай иргэд хэрхэн, яаж эмчилгээндээ хамрагдах талаар их асууж байна. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу?
-Засгийн газраас эдгээр өдөрт ямар хэмжээний зохион байгуулалт хийх вэ гэдэгт ажлын хэсгийн хүрээнд ярилцаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Гэхдээ жил бүр баяр наадам, цагаан сар зэрэг олон хоногийн амралттай үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах тал дээр эрүүл мэндийн байгууллагууд тодорхой хэмжээний зохион байгуулалт хийж, нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. Нийслэлийн эрүүл мэндийн харьяа байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төв, дүүргүүдийн эрүүл мэндийн төвөөс гадна ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд нэг менежмент дор, нэг зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Тухайлбал өрхийн эмнэлэг ямар зохион байгуулалтаар ажиллах вэ?
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрийн харьяаны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэгтэй хүмүүсээ эрэмбэлнэ. Байнгын хяналт хэрэгтэй буюу хорт хавдартай, аппаратад ордог, нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэй зэрэг хүмүүстэй өдөр бүр онлайнаар холбогдож, зөвлөгөө заавар өгч ажиллана. Харин эмнэлгийн тусламж очиж үзүүлэх шаардлагатай бол халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан эмнэлгийн машинаар гэрт нь очино. Хоёрдугаарт өрхийн эрүүл мэндийн байгууллагууд өдрийн эмчилгээ хийдэг. Тиймээс тарилгын эмчилгээ байгаа тохиолдолд өнөөдрөөс уух эмийн эмчилгээ рүү шилжүүлээд, мөн онлайн хяналт, хэрэв шаардлагатай бол очиж зөвлөгөө өгөх зохион байгуулалтад шилжиж байна. Мөн тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хоёроос доошгүй эмийн сан 24 цагаар ажиллана. Ажиллаж байгаа эмийн сангууд гаднаа тусгай таних тэмдэглэгээ байршуулах юм.
-Харин дүүргийн эмнэлгүүд ямар байдлаар ажиллах вэ?
-Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр таны дээр асуусан гемодиализын аппарат, хавдрын хими болон туяа эмчилгээ, мэс заслын дараах боолт зэрэг товлолт эмчилгээ хийгддэг. Тиймээс эдгээр иргэний зорчих асуудлыг шийдвэрлэх үүднээс Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран тусгай автобус явуулахаар болж байна.
Дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудын удирдамж дор энэхүү автобусуудыг үйлчилгээнд явуулна. Харин дүүргийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч ямар өвчтөнийг хаанаас, хэдэн цагт очиж авах вэ гэдэг маршрут, цагийн хуваариа гаргана. Улмаар энэ талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдэдээ урьдчилж өгсөн байх ёстой юм.

-Яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн өвчтөн болон асран хамгаалагч, сахиур нь буцаад яаж гэртээ харих вэ. Энэ тохиолдолд хувийн унаа явах уу?
-Яаралтай тусламж ердийн журмаар ажиллана. Гэхдээ энэ хугацаанд яаралтай тусламжийн багийнхан нэлээн ачаалалтай ажиллах загвар харагдаж байгаа. Тиймээс хүний болон бусад нөөц бололцоогоо нэмж байна. Яаралтай түргэн тусламжийн машин аль болох өвчтөнийг дагалдаж сахиур болон ар гэрийн хүнийг авч явахгүй байх зарчим баримтална. Бүр зайлшгүй тоиолдолд асран хамгаалагчийг түргэн тусламжийн машинаар хамт авч яваад, эмнэлгийн унаагаар буцааж хүргэж өгнө. Харин тухайн өвчтөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болсон тохиолдолд сахиур тэндээ шууд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, сахиур солигдохгүй. Тэгэхээр сахиур нь жирэмсэн хүн, эсвэл хүнд өвчтэй, өндөр настан байж болохгүй.
-Хөл хорионы хугацаанд төрөх эмнэлэгт очиж, амаржсан эх нярай гэртээ гарах тохиолдолд яах бол?
-Хөл хорионы хугацаанд төрсөн эх, нярайг бид тусгай машинаар гэрт нь хүргэж өгнө. Яаралтай түргэн тусламжийн төв энэ үйлчилгээнд явах тусгай баг гаргаж, төрөх эмнэлгүүдтэй хамтран ажиллана гэсэг үг. Мөн эрүүл мэндийн байгууллагууд энэ хугацаанд хоорондын уялдаа холбоогоо хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бүрдүүлэх тал дээр бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
-Тэгэхээр эрүүл мэндийн салбарын ажилтнууд өөрсдөө ажилдаа ирж, харих зохицуулалтаа ямар байдлаар хийж байгаа вэ?
-Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг өглөө 06:00-08:00 цагийн хооронд маршрутын дагуу хүргэж өгөх, авах зохион байгуулалтыг хийсэн.
-Хувийн эмнэлгүүд ажиллах уу?
-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн ялгаагүй тасралтгүй ажиллах зохион байгуулалтыг хийж байгаа бол “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний зохицуулалт”-ын дагуу л ажиллана. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд төр, хувийнх байхаас үл хамааран яг ижил зохиуулалт, нэгдсэн удирдлага заавраар ажиллах юм.
Хэн юу хэлэв...
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Хэн юу хэлэв...
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.
Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав.
Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв.


-
Хэн юу хэлэв...2026/08/05
COP17-ын үеэр 73 цэцэрлэг, 60 сургуулийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулна...
-
Дэлхий нийтээр..2024/11/01
2024 оны шалгалтын бүртгэл дуусахад 9 хоног үлдлээ
-
Дэлхий нийтээр..2022/10/28
Хөгжлийн банкнаас олгосон зээлийг салбарын ангиллаар танилцуулж байна
-
Үйл явдал2020/02/17
Аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр талбайг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцож байн...
