Тод мэдээ
Энэ сарын 16-наас томоохон зах, хүнсний худалдааны төвүүдийг нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд дараах үүрэг чиглэлийг өглөө. Энэ 16-ны өдрөөс эхлээд нийслэлийн хэмжээнд 49 том, жижиг зах, худалдааны төв хэсэгчлэн ажиллана. Тиймээс үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа зах, худалдааны төвүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт, тэнд ажиллах хүмүүсийн тоо, шинжилгээнд хамрагдсан байдал зэргийг сайтар хянахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд даалгалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бид цаашид ковидтой зэрэгцээд явах шаардлага үүсч байна. Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж, түүнтэйгээ уялдаж явах ёстой. Үүний бэлэн байдлыг давхар хангаад иргэд рүүгээ өөрсдийнхөө шугамаар мэдээллээ ойлгомжтой, шуурхай хүргээрэй” гэлээ.
“Энэ сарын 15-ны өдөр 597 гаруй хүнсний үйлдвэр ажиллана. Тэдгээр үйлдвэрт ажиллах хүмүүсээ 15 хувьдаа зохицуулаад явах чигтэй байна. Энэ сарын 16-наас Баянгол дүүргийн Барс 1, 2, Таван-Эрдэнэ, Орхон захууд, Хан-Уул дүүргийн Лавай, Яармаг захууд, Сүхбаатар дүүрэг, Долоон буудлын Бүрэн плаза, Бүрд худалдааны төв, Их тойруу худалдааны төв, Баянзүрх дүүргийн Мөнх, Натур, Тэнгэр төвүүд, Сонгинохайрхан дүүргийн Өгөөж зэрэг нийт 49 зах, худалдааны төвөөс 24 нь эхний ээлжинд ажиллана. Нэгдсэн зохион байгуулалтад оруулаад хотынхоо ажил, амьдралыг зогсоочихгүй, бизнес эрхэлж байгаа хүмүүсээ тодорхой түвшинд дэмжиж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлт, PCR-ын шинжилгээ бас өгөөгүй бол шинжилгээнд хамруулаад явах ёстой” гэлээ.
Цаашид шат дараатай зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээх бөгөөд энэ сарын 17-нд 10 худалдааны төв, 18-нд дөрөв, 19-нд хоёр, 20-нд гурав, 23-нд нэг, 24-нд гурван зах худалдааны төвийг нээх хуваарь гаргасан байна.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл