Тод мэдээ
Залуусыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

Монголын Залуучуудын Холбоо энэ жил тэмдэглэж буй 100 жилийнхээ ойн хүрээнд залуучуудын соёл боловсролын чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын яамтай хамтран ажиллахаар хандаад байгаа. Үүнд Монголын Залуучуудын Холбооны зүгээс -Соёл судлалыг хөгжүүлэх -Урлаг спорт, төрөл бүрийн арга хэмжээгээр дамжуулан залуучуудаа соён гэгээрүүлэх -Түүх соёлын өвөө хайрлан хамгаалах, өвлүүлэх, сурталчлах -Соёлын экспортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тусгай хөтөлбөрүүд санаачлах хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Энэ талаараа Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, дэд Ерөнхийлөгч Ж.Нямаа нар Соёлын сайд Ч.Номинтой уулзаж ярилцлаа. Соёлын сайд хатагтай Ч.Номин залуучуудаа хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, амжилт хүслээ.

Тод мэдээ
“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ

Тод мэдээ
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа

-
Өнөөдөр2023/04/19
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
Тод мэдээ2024/05/09
Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө
-
Тод мэдээ2022/02/28
Уламжлалт анагаах ухааны салбарын хүрээлэн, эмнэлэг, сургуулиуд хамтарч ажиллана...
-
Тод мэдээ2020/01/09
Угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажлыг удаашруулж хариуцлагагүй ажилласан алба...