Тод мэдээ
Түргэвчилсэн оношлуурыг горимын дагуу ашиглахыг зөвлөж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 31 аж ахуйн нэгжээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй түргэвчилсэн оношлуурыг нэгдсэн журмаар нийлүүлэхийг хүссэний дагуу УУХҮЯ-аас түргэвчилсэн оношлуурын захиалгыг нэгтгэн Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн.
Захиалгын дагуу БНСУ-аас захиалсан 227,811 ширхэг оношлуур өнөөдөр тусгай үүргийн онгоцоор ирлээ. Иймд аж ахуйн нэгжүүд түргэвчилсэн оношлуурыг хадгалах 20-30 градусын хэм бүхий байр, хөлдөөхгүй, халаахгүй тээвэрлэх шаардлагыг хангасан тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг ханган оношлуураа хүлээн авахыг мэдэгдэж байна.
ГХУУХҮУА-НЫ ШУУРХАЙ ШТАБ
Тод мэдээ
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг.
Энэхүү шалгалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.4.2 дахь зорилтод тусган, “Боловсролын үнэлгээний цахимжуулалтыг үргэлжлүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхээр (цахимаар монгол хэлний болон элсэлтийн шалгалт өгсөн шалгуулагчийн хувийг 2026 онд 50 хувьд хүргэх) төлөвлөсөн.
Үүний хүрээнд Монгол хэл бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан цахимаар зохион байгуулах чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1а/956 дугаар албан бичгээр ирүүлсэн.
Дээрх чиглэлийн дагуу 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Турших шалгалт”-ыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй байна. Иймд Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр болон 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулна.
Эх сурвалж: БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
Тод мэдээ
Нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэллээ.
Та тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ.
Энэ тохиолдолд анхааруулах зорилгоор “Шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд наан байршуулах юм.
Иймд жолооч та бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Тод мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажилласан хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын “UNFICYP” энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар томилогдож, дэлхийн 18 орны цэнхэр дуулгатнуудыг хоёр жил удирдсан Б.Эрдэнэбатад төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
20 гаруй мянган монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо нэр хүндийг олон улсад бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.
Манай улсын энхийг сахиулах ажиллагааны 20 гаруй жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны бас нэг томоохон баталгаа гэдгийг тодотголоо.
Кипр дахь ажиллагаа нь дэлхий дахинд НҮБ-ын явуулж буй 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм.
Хошууч генерал Б.Эрдэнэбат өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.
-
Өнөөдөр2021/01/08
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
-
Тод индэр2020/08/10
Тэтгэлэгт хамрагдсан 24 оюутан батламжаа гардан авлаа
-
Тод индэр2021/12/21
Улаанбаатар хотод 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаард...
-
Тод зураг2020/05/27
Эзэнгүй байлдааны бөмбөг, сум илрүүлэн устгах ажиллагаа үргэлжилж байна
