Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 02-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Тод зураг

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Огноо:

,

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг

Огноо:

,

Анааш нь Африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн. Хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм. Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1.191 кг, эм нь 828 кг байна. Өндөр нь дунджаар 4.3-5.2 метр. Гэхдээ хамгийн өндөр бүртгэгдсэн анааш 6 метр хүрч байжээ.

Анааш нь голдуу саванна, өвст тал, ойрхог газраар нутаглана. Хуайс мод ихтэй газарт дурлана. Арьс нь шаргал бордуу өнгийн толбо хээтэй ба цагаан судлуудаар эрээлжилсэн байдаг. Анааш бүр өөр байдаг. Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай ч хэрэгцээтэй үед цагт 55 км-ээс илүү хурдалж чаддаг ажээ.

Анаашийн зүрх 10 кг хүртэл жинтэй, 60 см урттай, том байдаг. Энэ нь зүрхнээс тархи хүртэл 2 метр зайнд цус шахахад зохицсон ба бусад том хөхтөнөөс хоёр дахин өндөр цусны даралттай аж. 40 см хүрэх урт хэлтэй ба үүгээрээ өндөр модны оройгоос навч зэргийг ороон авч иддэг. Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг байна. Анааш нь хөхтөний дотор хамгийн богино унтдаг амьтан юм. Нэг өдөрт 10-20 минут, уртдаа л 1 цаг гаруй унтдаг ажээ. 

Эм анааш 400-460 өдөр үр төлөө тээх ба ихэвчлэн нэг тугал төрүүлнэ. Ховор тохиолдолд ихэрлэдэг. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8 метр өндөр, 50 кг жинтэй байх ба хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхина. Дөрвөн нас хүрээд нас бие гүйцэх ба 25 хүртэл насалдаг аж. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий. 

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

"Даншиг наадам-Хүрээ цам 2022"

Огноо:

,

Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн "Даншиг наадам-Хүрээ цам 2022" шашин, соёлын наадам Хүй долоон худагт болж өндөрлөлөө.  НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй тав дахь удаагийн  Даншиг наадам нь Монголын соёл, шашин, өв уламжлал, онцлог хэв шинжийг цогцоор нь харуулсан өвөрмөц наадам юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ16 цаг 11 минут

Хөгжлийн банк: Төрийн өмчит компаниудын 909.7 тэрбум төгрөгийн зээл ...

Чөлөөт бүс16 цаг 14 минут

Үнэт эдлэл гэж юу вэ?

Тод мэдээ16 цаг 17 минут

ЗГ: “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлууд...

Тод мэдээ16 цаг 20 минут

ЗГ: Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуули...

Тод мэдээ16 цаг 21 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарг...

Тод мэдээ16 цаг 24 минут

2022 оны ургац хураалтын урьдчилсан дүн гарлаа

Тод мэдээ16 цаг 27 минут

Агаарын чанарын индексийн мэдээллийг www.agaar.mn вэбсайтаар авах бо...

Өнөөдөр16 цаг 30 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Өнөөдөр16 цаг 34 минут

УИХ: Ажлын хэсгийн хуралдаан болно

Өнөөдөр16 цаг 37 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Тод мэдээ2022/11/30

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёс...

Тод мэдээ2022/11/30

Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулна

Санал болгох