Тод мэдээ
УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.06.04/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
- Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 11.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
- Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
- Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
Тод мэдээ
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна
Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд наймдугаар сарын 15-ны байдлаар 104,031 хүүхдийн бүртгэлийг баталгаажуулжээ. Нийт хамрагдах хүүхдийн 76,7 хувь цахим бүртгэлээ баталгаажуулсан байна.
- Хоёр настай хүүхэд -22.762
- Гурван настай хүүхэд -24.693
- Дөрвөн настай хүүхэд -27.563
- Тав настай хүүхэд -29.031 бүртгүүлсэн байна. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
- Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.
Тод мэдээ
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ
Бүртгэгдсэн дуудлага мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 26-27 насны 2 этгээд Samsung, Redmi, iphone, Huawei, Oppo маркийн нийт 30 орчим ширхэг гар утсыг хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Энэ төрлийн хулгайлах гэмт хэрэг нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг тул болзошгүй эрсдэлээс хамгаалж, өөрийн санхүү, эд хөрөнгийн аюулгүй байдалд хариуцлагатай хандахыг зөвлөж байна.
Тод мэдээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долон хоногт объектын гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, объектын гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 51 иргэний аюулгүй байдлыг ханган, 3,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Энэ долоо хоногийн зарим өдрүүдэд түр зуурын аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна.
Иймээс үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
- Орон сууцны хорооллын граж, В1 давхарт ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
- Гэр сууцаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу, хашлага барих,
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.