Тод мэдээ
Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно

Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно. Спортын 12 төрлийн 100 гаруй тэмцээн, уралдаанд оролцох 1500 орчим тамирчин Улаанбаатарт ирэх төлөвтэй байна.
Мөн Азийн залуучуудын наадмын спортын төрөл бүрд ажиллах хяналтын баг, шүүгчид, наадмыг үзэх аялагч жуулчид гэхчлэн олон зуун хүн дагалдан ирэх учир олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн спорт цогцолбор зайлшгүй шаардлагатай. Тиймээс Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна.
Шинэ спорт цогцолборын барилга нь 9228 ам метр талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Өнөөдөр2020/03/06
УИХ-ын дарга Г.Занданшатар Коронавирусний эдийн засагт үзүүлж буй нөлөө, эрсдэл,...
-
Тод мэдээ2019/06/21
Норвег улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
-
Тод мэдээ2025/05/27
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Өнөөдөр2019/12/12
Энэ 7 хоногт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...