Хэн юу хэлэв...
Д.Тэрбишдагвын номын танилцуулга Дюссельдорф хотод болов
Германы хувийн театрт болсон Монгол үдэш
УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай үргэлжилсээр байна. Номын зохиогч болон багийнхан маань нэг хотоос нөгөө хотруу хурдны замаар давхиж, зам зууртаа дараагийнхаа уулзалтын бэлтгэл ажлаа базааж, амсхийх завгүй явцгааж байна. Номын танилцуулгыг хэрхэн сонирхолтой хийх, уншигчдыг залхаахгүй, уйдаахгүй байх, Монголд очиж үзэх юмсан, ямар агуу түүх, соёлтой ард түмэн юм бэ гэсэн бахархалын гал герман хэлтэй уншигчдын сэтгэлд жаахан ч гэсэн асаачих юмсан гэсэн бидний хичээл зүтгэл Монголоо гэсэн нэгэн үзүүрт уягдаастай.
Замын алжаал, “герман” чанга төлөвлөлт, цагийн нарийн хуваартай байгаа ч номын танилцуулгад хүрэлцэн ирсэн уншигчдын алга ташилт, дулаахан үгс, сонирхсон цоргисон харц, зорьж ирсэн элэг нэгт монголчуудын маань дэмжлэг бүхэн урам зориг хайрласаар, цааш үргэлжлүүлэх тэмүүлэл бадраасаар л явна.
Германы Норд Райн Вэстфален Бундесландын нийслэл Дюссельдорф хотод ирэв. Берлин, Франкфурт, Мюнхен, Гамбургтай хамт Дюссельдорф нь Германы эдийн засаг, санхүү, улс төр, боловсрол, соёлын гол төвүүдийн жагсаалтад багтдаг. Загварын олон дэлгүүр, бизнесийн төвүүд, ресторан, дуурийн болон кинотеатруудтай маш цоглог, орчин үеийн, хөл хөдөлгөөн ихтэй хот юм байна.

Номын танилцуулга хийх арга хэмжээг “НРВ дахь Герман-Монголын үүд “ ТББ-ын тэргүүн Э.Ариунсайхан болон тус бүсийн өргөмжлөлт консул С. Шмитц нар хамтран зохион байгууллаа.

“НРВ дахь Герман-Монголын үүд “ ТББ нь тус хотод амьдардаг монголчуудаа нэгтгэн олон чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Монгол хүүхдүүдийнхээ эх хэлээ мартахгүй суралцахад анхаарч, өөрсдийнхөө санаачлагаар Монгол сургууль хүртэл нээжээ. Энэ жил 50 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлсэн аж. Бид Дюссельдорф хотын Театркантинед 2021 оны 10-р сарын 22-ны өдрийн 18 цагт зорьж очлоо. Хуучны үйлдвэрийн өндөр таазтай том барилгыг засаж, соёл урлаг, үйлчилгээний том том танхим болгон өөрчилжээ. Хувийн театр болоод ч тэрүү дотоод засал нь өвөрмөц, хананд өлгөсөн зурагнууд нь хараа булаахын зэрэгцээ улаавтар өнгө зонхилсон учир сүрлэг харагдуулна. Хаалгаар ороход намуухан аяз эгшиглэж, бүдэг гэрэлтэй орчин угтлаа. Энд өдөр алгасахгүй арга хэмжээ болдог, захиалга ихтэй ч номын танилцуулгад зориулан нэгэн үдшийг өнгөрүүлэх боломж олгожээ.

Тусгай тайз зассан байсан ба түүний голд номын зохиогчийг Д.Тэрбишдагвыг хүндэтгэлтэйгээр урин суулгаж, “НРВ дахь Герман-Монголын үүд “ ТББ-ын тэргүүн Э.Ариунсайхан болон тус бүсийн өргөмжлөлт консул С. Шмитц нар арга хэмжээг нээн үг хэлцгээв.

Зохиогч Д.Тэрбишдагва: “Би номондоо зөвхөн өөрийнхөө хувийн амьдралыг өгүүлэхийг зориогүй. Нэг хүний амьдралын түүх өгүүлэхийн зэрэгцээ уламжлалт зан заншил, өв соёл, байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа монгол хүний сэтгэлгээний онцлог, Монголын эртний ба одоогийн түүхийн хэсгээс уран сайхны аргаар шигтгэж бичихийг зорьсон юм. Түүх, археологи, палентологи, соёлын талаар намайг бичвэл Тэрбишдагва их мэдэгч болчихож гэж гайхна шүү дээ, тиймээс Монголын нэрт эрдэмтэд, судлаачидтай хамтран ажиллаж, сонирхол татсан товч түүх, шигтгээг дэлхийд танигдсан, оюуны бядтай эдгээр хүмүүсийн хүүрнэсэн, дүгнэснээр номондоо шинэлэг зохиомж болгон оруулсан юм. Монголд палентологийн чиглэлээр хамгийн урт хугацаанд судалгаа хийж буй хүн бол билгүүн номч Б.Ринчений хүү палентологич Р.Барсболд, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат ажилтан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодном гээд бүхий л насаа, амьдралаа, цаг хугацаагаа, оюунаа судалгаа, шинжилгээнд чилээж яваа буурал эрдэмтэд мөн залуу судлаачид гээд оролцсон хүн бүрийн нэрийг дурдвал уртаас урт жагсаалт гаргана. Энэ номыг бүтээхэд олон хүний хөдөлмөр, ур ухаан, зүтгэл шингэсэн юм” гэж онцлов.
Монголын эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон Евразийн уудам нутагт хэрхэн оршин тогтносон тухай, дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан болон Чингис хааны дэлхийн шинэ дэг тогтолцоог илбэн тохинуулах гадаад бодлогын тухай зэрэг түүхийн хэсгүүдийг номноос уншихад герман уншигчид чих тавин анхааралтай сонсож байлаа.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Д.Доржпагма
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Дэлхий нийтээр..2023/04/07
Австралид оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
-
Чөлөөт бүс2023/11/30
Охайо мужид цасан шуурга шуурч, Их нууруудын бүс нутагт олон автомашин осолджээ
-
Дэлхий нийтээр..2021/03/31
УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2023/02/09
Гадаад харилцааны сайдын дэргэдэх Эрдмийн зөвлөл хуралдлаа
