Тод зураг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 1-ний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 09:30-18:00 цагт: 5-р хороо Орбита эмнэлэг, Доктор авто сүлжээ, Пума 22-р байр тэр орчмын хэрэглэгчид
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 09:00-18:00 цагт: 2, 3-р хороо 1, 2-р 40 мянгат хороолол, 50 мянгат хороолол 13, 15, 17, 23, 25, 33/1-3-р байр болон 19-р цэцэрлэг, Өлзий 76 СӨХ, Барилгын коллеж, Хопе медикал, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Цэцэг төв, Нийгмийн хэв журам хамгалах газар
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 09:00-18:00 цагт: 20-р хороо 1-р бааз, 5-р бааз, Хуучин цэргийн хотхон, толгойт 33, Хангамж, Баганаран 45, Алтан тариа 1-3-р гудамж, Нефть, Хүнсчидийн байрнууд болон Цоглог найзууд цэцэрлэг, Петровис трейдинг ХХК, Тэвхэн ХХК, Халиун од ХХК, Петростар ШТС-15, Танан импекс ХХК, Алтан жолоо импекс, Од-дин, Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр тэр очмын хэрэглэгчид
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Тод зураг
Усан доорх гайхамшигт музей "Ланзаротын Атлантик"
Испани улсын Ланзароте аралтай залгаа орших хэсэгт дэлхийн нэгэн гайхамшиг болох усан доорх музей оршдог. Тус музейн үзмэрүүд нь өнгөрөгч 2016 оны 3 дугаар сараас үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Музейн үзмэрүүдийн ойролцоо жижиг наймаалж, сардин загас болон бусад далайн амьтад ихээр ирж, цугларах болсон нь тус музейг зорин ирж байгаа жуулчдад илүү сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг аж.
Энэхүү гайхмшигт музей нь Атлантын далай дор 14 метрийн гүнд байрлаж байгаа бөгөөд музейг "Ланзаротын Атлантик музей" хэмээн нэрлэсэн байна. Музейн үзмэрүүдийг Их Британийн уран барималч Жесон де Сайрес Тейлор сүүлийн 2 жилийн турш урлан бүтээсэн бөгөөд тэрээр туурвисан бүтээлүүдээрээ түүхэн он цаг үе, ялангуяа дүрвэгчдийн амьдралыг тод дүрсэлж өгчээ.
Түүнчлэн Испани улсын ёс заншлыг харуулсан 200 гаруй хүн дүрст бүтээлүүд энэхүү далай доорх музейд тавигджээ. Энэхүү бүтээлүүдийг байгаль орчинд ээлтэй материалаар хийсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтөн болон амьтан, ургамалд ямар ч сөрөг нөлөөгүй материал юм. Музейн үзмэрүүд ньойролцоогоор 30 метрийн урттай ханан дундах цэцэрлэгт хүрээлэнд байрлах юм. "Ланзаротын Атлантик музей" нь Европ тивийн гайхалтай шинэ бүтээн босголтуудын нэг болж байгаагаараа онцлог ажээ.
Тод зураг
Гоодаль цэцгээр бүсгүй хүний гоо сайхныг бэлгэддэг
Өмнөд Африкаас гаралтай гэгддэг ч дэлхийн өнцөг булан бүрт тархсан, нэлээд түгээмэл ургамал юм. Гоодаль цэцгийг эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл хэмээн үздэг. Мөн гэр бүлийн аз жаргалын цэцэг гэх нь ч бий. Баяр баяслын энерги ялгаруулдаг уг цэцэг нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Олон эмэгтэй ажилладаг байгууллагад тарихад сайн энерги цуглуулж, орчны уур амьсгалыг таатай болгодог байна.
Гоодаль цэцгийг:
1. Aethiopican Calla
2. Zantedeschia Calla
3. Zantedenschias Calla Lily гэж 3 ангилдаг байна.
Гоодалийн туяхан ишин дээрх далбагар навчин дундаас зүрхэн хэлбэртэй час улаан цэцэг гардаг аж. Эмэгтэй хүний төрсөн өдрөөр болон нярайлсан эмэгтэйд гоодалийг бэлэглэж болно. Энэ цэцэг нь төдийлөн нарийн арчилгаа шаардаад байдаггүй. Тиймээс айл гэр, албан байгууллага гээд ердийн тасалгаанд хаана ч тарьж, ургуулахад тохиромжтой.
Арслангийн ордныхонд ээлтэй гэгддэг энэхүү цэцгийг хар шороон хөрсөнд тарихад тохиромжтой. Долоо хоногт 2-3 удаа 200 гр усаар усалж, 14 хоногт нэг удаа борддог. Гоодалийг сайтар ургуулах, цэцэглүүлэх хамгийн гол хүчин зүйл нь цэцгийг амраах явдал юм. Амралт нь өвлийн цагт болдог. Энэ үед усалгааг багасгана.
Тод зураг
Этгээд загварын гутлын ертөнцөөр...
Хорвоогийн хачин, этгээд сонин зүйлсийг тоочоод үл барна. Гэвч шохоорхол гэдэг хязгааргүй... Гутал гэхээр нүдээ унагаах шахдаг бүсгүйчүүддээ зориулаад этгээд сонин загвартай гутлуудын зургуудаас хүргэж байна.