Тод мэдээ
ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ЭМЯ-наас Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох, Нийтийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан нарын бүрэлдэхүүнтэй шуурхай баг гарган Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь ОХУ болон Монгол Улсын хил орчмын бүсэд ажиллуулж байна.
Шуурхай багийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Онцгой Комисстой уулзалт хийж нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, санал солилцов.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр ковидоос сэргийлэх, Омикрон хувилбараас сэргийлэх хяналтыг сайжруулах хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахыг Аймгийн онцгой комисст зөвлөмж болгожээ.
Мөн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан уулзалтыг хийсэн байна. ЭМЯ-ны шуурхай багийн бүрэлдэхүүн яг одоо Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Тод мэдээ
Компанийн засаглалын тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар бэхжүүлэх талаар хэлэлцлээ
Компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нь аливаа байгууллагын урт хугацааны тогтвортой өсөлт, хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой.
Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо, “Залуу судлаачдыг дэмжих сан” болон “Санхүүгийн боловсролын зангилаа” ТББ хамтран “ISO 37000 стандарт дээр суурилсан байгууллагын засаглалын тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар бэхжүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 1-нд зохион байгууллаа.
“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан энэ үеэр сэтгэлгээний алгоритм, системийн логик зураглал, байгууллагын нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх тохиргоо бүхий угсардаг загвар, компанийн засаглалын олон улсын стандартын шалгууруудыг системийн инженерчлэлийн аргаар хангах талаар танилцуулсан юм. Оролцогчдын зүгээс ISO 9001, ISO 37000 стандарт, Steward-Leadership болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс” зэрэг засаглалын баримт бичгүүдэд тусгагдсан шаардлагуудыг шийдвэрлэхэд дижитал платформыг хэрхэн ашиглах мөн цаашид хамтран хэрэгжүүлэх шаардлагатай сургалт, судалгаа, шинжилгээний талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Хог тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулна
Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө.
Тодруулбал,
- Дүүрэг, хороод болон иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах чиглэлд нийтийн тээврийн том оврын автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн Улиастайн чиглэлийн автобусны богино эргэлтийг Кино үйлдвэрийн урд уулзвараар буцаж эргэдэг болгох талаар судлах, Хонхорын чиглэлд дунд оврын автобусны тоог нэмэгдүүлэх.
- Сар шинийн баярыг угтан зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрхөөс хог их хэмжээгээр гарахтай холбогдуулан хогийн цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, мөн өдөр шөнийн хуваарьт шилжүүлэх.
- Эзэнгүй нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх хуваарийн дагуу дүүрэг, хороод, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хамруулан зохион байгуулж ажиллах.
- Үерийн хамгаалалтын суваг дагуу хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг цэвэрлэх.
- “Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулах.
- Худалдаа, үйлчилгээний болон бусад байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг гаргаж баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх.
- Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд мах, цагаан идээ болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх, батлагдсан байршлуудад өргөтгөсөн худалдааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэг үүрэг, даалгаврыг өгсөн юм.
Тод мэдээ
Япон улсаас Монгол Улсад жуулчин хүлээн авдаг тур компанийн төлөөлөлтэй мэдээлэлтэй солилцох уулзалт хийв
-
Тод мэдээ2022/10/26
Хорин эмийн сангийн гэрээг цуцлах саналыг гаргалаа
-
Тод мэдээ2023/02/02
Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн чуулга уулзалт болн...
-
Тод мэдээ2020/09/14
Сэлэнгэ аймгийн төвд шинэ цэцэрлэг нэгээр нэмэгдлээ
-
Өнөөдөр2019/11/29
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
Сэтгэгдэл