Өнөөдөр
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.04/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
ЦАГ |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
ХААНА |
|
09.00 |
Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
334 тоот өрөөнд |
|
10.00 |
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
10.00 |
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхимд |
|
14.00 |
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
15.00 |
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхимд |
Өнөөдөр
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуургатай...
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны тавдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр 14-16 хэм дулаан байна.
2023 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, зургаадугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.
Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.
Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.
Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуубал эрч, хүч ихсэнэ
Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 10. Ангараг гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр.
Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлн бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуубал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
Сэтгэгдэл