Тод мэдээ
НОБГ: 48 иргэний амь насыг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 17-24-ний өдрүүдэд объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны 2 буюу нийт 32 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 4 иргэнийг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.
Он гарсаар өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 227 объектын гал түймэр, 15 аврах ажиллагааны буюу нийт 242 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Тод зураг2019/11/18
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
-
Өнөөдөр2020/04/29
Нам, эвсэл болон бие даагчид энэ удаагийн сонгуульд 470 гаруй тэрбум төгрөг зарц...
-
Өнөөдөр2022/10/20
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Өнөөдөр2021/04/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн