Хэн юу хэлэв...
“ЖИГА” био ашигт бактерийг хэрэглэгчид онцолж байна
“Жига” био ашигт бактер нь нүхэн жорлонгийн үнэрийг 7-10 хоногийн хугацаанд дарахаас гадна органик нэгдлийг задалж, лагийн хэмжээг 60 хүртэлх хувиар багасгадаг бүтээгдэхүүн аж. Үүнээс гадна нүхэн жорлонд агуулагдаж буй өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж хөрсийг нөхөн сэргээх үйлчилгээтэй юм байна.

“Жига” био ашигт бактерийг нүхэн жорлонд хийж хэрэглэхээс гадна гахай, шувуу, үхрийн фермерийн байранд болон адууны жүчээд цацаж ариутгах шивтэр дарах байдлаар хэрэглэж болох нь ээ. Мөн төвлөрсөн дэд бүтцээс алслагдсан амралтын газар, жуулчны бааз, уул уурхайн кэмп болон зуслангийн айлууд сефткэн 00 болон нүхэн жорлондоо хийж хэрэглэхэд нэн тохиромжтой аж.
“Жига” био ашигт бактер нь таван литрийн савлагаатай Улаанбаатар хотын есөн дүүрэг болон бүх аймагт худалдаалагдаж байгаа юм байна. Хэрэглэгччид захиалга өгөхийг хүсвэл “JIGA ЖИГА” гэсэн пэйж хаяг болон 9099-5056 гэсэн дугаар руу холбогдож захиалга өгвөл гэрт тань үнэгүй хүргэж өгөх нь ээ.
Энэхүү таван литрийн савлагаатай ашигт бактерийг ус болон бусад зүйлтэй хольж найруулахгүйгээр тухайн нүхэн жорлонд нэг дор бүгдийг нь хийж хэрэглэх юм байна. Анхаарах нэг зүйл бол уг бүтээгдахүүгийг хийснийхээ дараа дор хаяж 10 хоногийн хугацаанд саван, шампунь, угаалгын нунтагтай усыг тухайн жорлондоо асгахгүй байх шаардлагтай гэнэ. Саван, угаалгын нунтаг зэрэг нь химийн найрлагатай учраас органик задралыг удаашруулах, улмаар бүтээгдэхүүний үр дүнг багасгах сөрөг талтай юм байна.
“Жига” био ашигт бактер нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээс гадна нийгмийн шаардлагаар үйлдвэрлэгдэж буй аж.
Үүнийг ялангуяа дулааны улиралд хэрэглэвэл ялаа шумуул, өт, хорхой шавж үрждэггүй онцлогтой гэнэ.





Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Дэлхий нийтээр..2024/01/24
Нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол чөлөөлөх ажил явагдаж байна
-
Чөлөөт бүс2022/05/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Дэлхий нийтээр..2023/10/25
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
-
Дэлхий нийтээр..2025/03/19
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр ...
