Өнөөдөр
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Өнөөдөр
Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд өчигдөр ”Хамтдаа шалгаж-Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хорооны 3300 айл өрхийн аюулгүй байдлыг шалгаж, 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа.
Үзлэг шалгалтаар илэрсэн зөрчлийг ангилвал:
- Гэр хоорондын зай хэмжээ зөрчигдсөн- 324
- Мухар гудамж- 98
- Өндөрлөг газар буусан- 154
- Хаяг тодорхой бус- 52
- Өндөр хүчдэлийн доор буусан- 101
- Цахилгаан дамжуулах утасны - 318
- Розетка болон олон залгуурын - 273
- Цахилгаан дамжуулах утас олон төрлийн утас холбосон-382
- Пийшин зуух гэмтэлтэй-148
- Яндангийн залгааг буруу хийсэн-184
- Цонолт өгөх магадлалтай-228
- Пийшин зуухны амны доор 700х500мм хэмжээтэй металл хамгаалалт байрлуулаагүй -322
- Түүхий нүүрс хэрэглэж байсан –65
- Яндангаа хөөлөөгүй-165
- Үнс нурмаа, төмөр таглаа бүхий саванд хадгалаагүй- 397
- Угаар мэдрэгч ажиллагаагүй- 242
- Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал хангагдаагүй- 96
- Цахилгаан халаагуурын аюулгүй байдал хангагдсан эсэх-84
- Цахилгаан дамжуулах утасны чанар муудсан-295 зөрчил илэрсэн байна.
Иргэдэд болзошгүй гал түймэр, цахилгааны ашиглалт угсралтын аюулгүй байдлаа хэрхэн хангах, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, 2700 санамж, сэрэмжлүүлгийн материал тарааж мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын алба, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Цахилгаан түгээх сүлжээ Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нийт 470 гаруй ажилтан, алба хаагч хамтран хяналт шалгалтыг зохион байгуулсан юм.
Эх сурвалж: НОБГ
Өнөөдөр
“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах талаар санал авч байна
Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн тогтоолоор “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хөгжилд идэвх оролцоог нь хангаж, эрхзүйн цогц шинэчлэл хийх, ахмад насны холбогдолтой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна.
Иймд “Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах талаарх тодорхой саналаа 12 дугаар сарын 20-ны дотор Монголын ахмадын холбоонд бичгээр ирүүлэхийг хүсье.
Ахмад настнуудынхаа ирүүлсэн санал бүрийг нарийвчлан судалж хууль тогтоомжийн төсөлд тусгуулах талаар ажлын хэсэг санаачилгатай ажиллах болно гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ.
Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
Аргын тооллын 2023 оны арванхоёрдугаар сарын 8. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 26. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр.
Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Жаргал үргэлжид ирнэ хэмээжээ.
-
Тод мэдээ2020/12/14
Ерөнхийлөгч Х.Баттулга Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх дээд хэмжээни...
-
Тод мэдээ2022/02/28
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно
-
Өнөөдөр2021/03/12
БНХАУ-ын ӨМӨЗО-оос 60 мянган амны хаалт, 20 мянган бээлий, 210 мянган юань ханди...
-
Чөлөөт бүс2020/04/24
“Нандин нас” хүүхдийн киног гаргаж буй “Боловсрол суваг ТВ&rdq...
Сэтгэгдэл