Тод мэдээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...

Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт /2022.04.21-2022.04.22/ хуралдах Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
ЦАГ |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ХААНА |
|
10.00 |
· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ · Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар” тавьсан асуулгын хариу сонсох · Бусад |
“Их хуралдай” танхим |
Тод мэдээ
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг Тусгай замын автобус (BRT) төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн ажлын даалгаврыг боловсруулж байна.
Мөн төслийн талаар мэдээлэл өгөх, зөвлөлдөх уулзалтыг үе шаттай зохион байгууллаа. Тусгай замын автобус (BRT) төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө–Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12.7 км, 17 зогсоолтой барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд автобус явах тусгай зурвас байгуулахаас гадна дагалдах дэд бүтцийн иж бүрэн шинэчлэлүүдийг хийх юм. Тухайлбал, шугамын дагуу нийт 12.79 км урт шинэ дугуйн зам шинээр барьж, 0.94 км дугуйн замыг сайжруулахын зэрэгцээ, 11.09 км урт явган хүний замыг шинэчлэн тохижуулах бол зам дагуух 83,000 метр квадрат талбайд ногоон байгууламж бий болгох тохижилтын ажлуудыг хийнэ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй уг төслийн ТЭЗҮ-д нөхцөл байдлын шинжилгээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн төсөөлөл, инженерийн судалгааны тайлан, суурь судалгаа дагалдах судалгаа, төсөлд шаардлагатай бараа, материалын судалгаа зэрэг иж бүрэн мэдээллийг тусгаж ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 10-20 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан.
Тусгай замын автобус (BRT) төсөлд хүн төвтэй шийдлүүдийг тусгаснаараа онцлог бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэдэг. Жишээлбэл, автобусны шал болон зогсоолын тавцангийн өндөр ижил түвшинд хийгдэж, зорчигч сууж, буухад хүндрэл үүсгэхгүй юм.
Тод мэдээ
ХЗДХЯ: Албан тушаалтанд хариуцлага тооцлоо
Монгол Улсын хилийн зурваст буюу Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг дэвсгэрт 2025 оны долоодугаар сарын 25-ны өдөр хууль зөрчин Монгол болон гадаад улсын иргэд хадлан хадах үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан мэдээллийг нягтлах зорилгоор албаны шалгалтыг шуурхай зохион байгуулахыг Хил Хамгаалах Ерөнхий газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаас үүрэг болгосон.
Шалгалтаар баримт бичгийн шаардлага хангаагүй, бүрдэл дутуу материалыг үндэслэн аж ахуйн нэгжид хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул зөвшөөрлийг хүчингүй болгож, хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг хилийн зурвасаас албадан гаргуулах арга хэмжээг авч, хилийн бүсийг чөлөөллөө.
Мөн хариуцлага алдсан Хил Хамгаалах Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөв.
Цаашид албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгох, авлига, хээл хахууль болон ёс зүйн зөрчил гаргасан, иргэдэд тэгш бус үйлчилсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох чиглэлийг ХХЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнд өгч, үүрэг болгов гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар эдгээр өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж, тус хотын дарга Ин Юнтай уулзлаа. Хотын дарга Х.Нямбаатар найрамдалт харилцаатай хотуудад ажиллах уулзалтуудаа Бээжингээс эхлүүлж буй бөгөөд энэ удаагийн уулзалтаар эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, нүхэн гарц, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг дурдан талархал илэрхийлэв.
Бээжин хотын дарга Ин Юн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, тус хотод хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр “Бээжинд орсон аадрын улмаас зарим гүүрийг түр хугацаанд хаасан. Өнгөрсөн хоёр хоног холбогдох албаныхан амралтгүй ажиллалаа. Бээжингийн автомашины тоо 7 сая давсан, бид одоо ч түгжрэлээ бүрэн шийдэж чадаагүй байгаа. Оргил цагуудаар түгжрэл их байдаг. Түүнчлэн автомашинаас гарч байгаа бохирдол Бээжингийн агаарын бохирдлын 50 хувийг бүрдүүлж байна. Тиймээс нийтийн тээврийн төлөвлөлтөө шинэчлэх, цаашлаад түгжрэлийг бууруулах хүрээнд замын байгууламжийг нэмэгдүүлэх, камерын хяналтын төвийг сайжруулах, зам тээвэрт АI технологийг хөгжүүлж эхэлж байна. Мөн Бээжин хотын дагуул хотуудыг байгуулж байгаа бөгөөд 30 мянган төрийн албан хаагчийг дагуул хотууд руу шилжүүлсэн. Өдгөө шинэ бүс байгуулж, төрийн өмчит компаниудаа тэнд төвлөрүүлэхээр ажиллаж байна. Авто замын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь дагуул хотыг байгуулах юм. Манай хот 2014 оноос дагуул хотуудаа байгуулж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил᠌” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор МУ-ын нийслэл Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслүүдэд авто замын түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтэц болоод нийгэм, эдийн засгийн хөгжил руу чиглэсэн бүтээн байгуулалтын томоохон ажлууд багтсан. Тухайлбал, “2О минутыг хот” концепцийн хүрээнд Сэлбэ хотыг байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн 4000 гаруй айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн авто замын түгжрэлийг бууруулахаар метро, трамвай, BRT, хоёрдугаар түвшний авто замуудын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Улаанбаатар болон Бээжин хот нь 2014 онд ах, дүүгийн харилцаа тогтоож байсан бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Тодруулбал, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарах нь чухал байгааг талууд онцоллоо. Бээжин хот дарга Ин Юн тус чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Саналын хүрээнд Бээжин хотын усны инженер, мэргэжилтнүүд Улаанбаатарт очиж ус зайлуулах хоолой, шугам сүлжээ, үерийн далан зэрэг бүтээн байгуулалтын судалгааг хийнэ.
Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар Улаанбаатар хотын худалдааны төлөөлөгчийн газрыг Бээжин хотод байгуулахад талууд санал нэгдэв. Цаашлаад хамтын ажиллагаагаа бүхий л түвшинд эрчимжүүлэхээ Бээжин хотын дарга Ин Юн илэрхийллээ.
-
Тод мэдээ2025/03/10
Гандантэгчэнлин хийд Их хааны шүтээн хөргийг эрхэмлэн заллаа
-
Тод мэдээ2021/12/23
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
-
Тод зураг2019/06/27
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
-
Тод мэдээ2024/03/05
Монголбанк хоёрдугаар сард 1281 кг үнэт металл худалдан авлаа