Тод мэдээ
Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулганыг зохион байгуулж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулганыг Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборт зохион байгуулж байна.
Майхант чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 550 гаруй хүүхэд оролцож байгаа юм.
Чуулганы үеэр оролцогч хүүхдүүд Монголын хүүхдийн нэгдсэн зөвлөлийн дүрмийг хэлэлцэн батлах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үзэл бодлоо илэрхийлж, саналаа өгөхөөс гадна “Найрамдлын илгээлт-2022” хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих уриалгыг боловсруулна.
Мөн Хүүхдийн элчийн журам, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколийн хэрэгжилт болон Хүүхдийн оролцоог дэмжих арга зүйн сургалтыг хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнүүд, газар, хэлтсиин дарга нарыг оролцуулан зохион байгуулж байна.
Майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна Монголын хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Тод мэдээ2022/05/17
Хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө хэмээн хахууль авчээ
-
Өнөөдөр2023/10/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно
-
Тод мэдээ2024/10/31
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашигла...
-
Тод мэдээ2022/05/24
“Зөв мод-Зөв арчилгаа” уриатай "Ногоон дуу хоолой" аян үрг...