Хэн юу хэлэв...
Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудалд бодитой тайлбар өгөхийг дахин шаардаж, албан бичиг хүргүүллээ
Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар албан ёсны тайлбар, мэдээлэл хүсч МСНЭ–ээс Хуульзүй дотоод хэргийн сайдад хандан 2018 онд хоёр удаа албан бичиг явуулжээ. Үүний хариуг ч ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нь МСНЭ-д ирүүлсэн байна. Гэвч ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа МСНЭ энэ асуудлаар хандаагүй мэт худал ташаа мэдээлэл цацсанд харамсч байна. Мөн тус яамныхан 7 саяар хоол идсэн асуудал МСНЭ-д болон сэтгүүлчдийг тагнаж чагнасан эсэх асуудалтай ямар хамааралтайг ойлгосонгүй. Холион бантан болсон цэгцгүй, ташаа мэдээлэлдээ Д.Жанчивдорж залруулга хийнэ хэмээн найдаж байна.
Бидэнд хэн нэгнийг буруутгах, эсвэл заавал сенсааци шуугиан үүсгэх гэсэн санаа зорилго байхгүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэдэг асуудлыг МСНЭ ч юмуу, эсвэл хэн нэг сэтгүүлч гаргаж тавиагүй. Хуулийн байгууллагаас удаа дараа мэдэгдэл, мэдээлэл хийж байгаа учраас бид асуудлыг тодруулах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна. 2018.04.26-нд Нийслэлийн прокурор анх сэтгүүлчийг тагнаж чагнасан хэргийн тухай мэдээлэл хийсэн. Энэ дагуу бид Хуульзүй дотоод хэргийн сайд болон ТЕГ-т хандсан. 2019.10.30-нд УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга “Найман сэтгүүлчийг тагнаж чагнасан” гэж мэдэгдлээ. Ийм асуудалд сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг хамгаалах үүрэгтэй МСНЭ төрийн байгууллагаас, салбарын сайдаас албан ёсны тайлбар хүсэх нь зүйн хэрэг. Гэвч ХЗДХЯ-ны хариуцлагатай албан тушаалтан илтэд унтууцсан өнгө аястайгаар худал ташаа мэдээлэл түгээж, олон нийтэд болон сэтгүүлчдийн дунд эргэлзээ үүсгэж буй нь байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.
УИХ-ын хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ–ын дарга С.Баатаржав нар болон Нийслэлийн ерөнхий прокуророос сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудалд бодитой тайлбар өгөхийг дахин шаардаж, албан бичиг хүргүүллээ.
ХЗДХЯ болон ТЕГ-аас сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудалд 2018 онд ирүүлсэн тайлбар албан бичгүүдийг танилцуулж байна.




Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Дэлхий нийтээр..2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ...
-
Үйл явдал2020/08/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2024/08/21
Хүүхдийн хоолны шим тэжээлийн тэнцвэртэй цэсийг танилцуулав
-
Дэлхий нийтээр..2024/04/15
"Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай х...
