Дэлхий нийтээр..
Монголын цахим сэтгүүлзүйн салбарт шинэ хуудас нээгдлээ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч ес, аравдугаар сард харилцан айлчлал хийж, санамж бичгээ шинэчилсэн билээ.
Тэгвэл энэхүү айлчлалын хүрээнд БНСУ-ын цахим салбарын “Паблиш” группын Ерөнхийлөгч Сонни Квон, Бизнес хөгжил хариуцсан захирал Ким Жиху нарын төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр МСНЭ, Монголын сайтын холбоотой “Блокчэйн дээр суурилсан NFT технологи, Web 3.0 системийг Монголын сэтгүүлзүйд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Ингэснээр, Монголын сэтгүүлчдийн бүтээлийг NFT-гээр эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад сэтгүүлзүйн чанартай, даацтай бүтээл буюу сурвалжилга, ярилцлага, гэрэл зураг зэрэг бүтээлийг блокчэйн дээр суурилсан NFT технологиор худалдан борлуулах боломж бүрдэх юм.
“Паблиш” компанийн БНСУ-ын цахим сэтгүүлзүйд нэвтрүүлсэн энэхүү технологийг Монголд нутагшуулах, хэрэгжүүлэх эрхийг Монголын сайтын холбоо хариуцах бөгөөд цахим сэтгүүлзүйн бүтээл илүү үнэ цэнэтэй болох, сэтгүүлчийн оюуны өмч хамгаалагдах, сэтгүүлчид оюуны бүтээлээ үнэд хүргэж, дан ганц Монголын зах зээлээс бус дэлхийн зах зээлээс ашиг олох боломжийг бүрдүүлж өгч буйгаараа онцлог гэдгийг “Монголын сайтын холбоо”-ны тэргүүн Э.Батхүү энэхүү санамж бичгийг зурах үеэр онцлов.
“Паблиш” компанийн төлөөлөл Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай уулзахаас гадна Монголын цахим салбарын зарим төлөөлөлтэй уулзаж, Web 3.0 технологийн талаар мэдээлэл хуваалцах аж.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
