Тод зураг
“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 9:00-14:00 цагт зохион байгуулахаар болжээ.
2015 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг баталсан бөгөөд 2016 онд Монгол улсын их хурал “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд философичдын оролцоо нэн чухал бөгөөд философийн мэдлэг ухаан, арга, зарчмыг хэрэглэх шаардлага байгаа юм. Энэ хүрээнд уг эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Монголын өнөөгийн нийгмийн бодит байдал, цаашдын тогтвортой хөгжлийн асуудлыг оюуны соёлын өв уламжлалын хүрээнд авч үзэн, тус чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүлж, санал солилцон философийн ач холбогдлыг сурталчлан дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж.
Хуралд доктор (Sc.D), профессор Д.Дашпүрэв “The Mongolian mind: principal ideas of Mongolian historiography”, доктор (Sc.D), профессор С.Дулам “Монголчуудын үндэсний ижилсэл-ондоошлын тэмдэг бэлгэдлийн судалгаа”, доктор (Sc.D), профессор А.Энхбаатар “Монгол дахь философийн хөгжил: индигенизаци” сэдвээр мөн доктор (Ph.D), профессор Б.Галиндэв, доктор (Sc.D), профессор С.Одхүү, доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал Б.Шаравын бүтээлүүдийг бүтээлчээр тайлбарлах нь сэдэвт илтгэл, Монголын философийн холбооны ерөнхийлөгч доктор (Ph.D) Д.Гантөмөр Монголын оюун санааны тогтвортой хөгжлийн асуудалд зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хуралд тавигдах илтгэлүүд нь урлагийн философи, соёлын философи, ёс зүй, шашны философи, улс төрийн философи, хүний тухай философи, техникийн философи зэрэг философийн бүх чиглэлийг хамарч буй бөгөөд тогтвортой хөгжлийн асуудлыг философийн үүднээс шинжилж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг Монголын оюуны соёлын үнэт зүйлс, үндэсний онцлог, сэтгэлгээний өв уламжлалдаа нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх боломж, арга замыг эрэлхийлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Хурлын үеэр тавигдсан илтгэлүүдийн эмхтгэлийг хэвлүүлж холбогдох байгууллагууд түгээхээр болсон байна.
Мөн хурлын үеэр хамтран зохион байгуулагч Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс “Монгол дарханы урлахуй ухааны дээжис” үзэсгэлэн дэлгэх бөгөөд энэ үйл ажиллагаатай зэрэгцэн “World Philosophy day -2019” нийгэм хүмүүнлэгийн ухааны номын хямдралтай худалдаа явагдаж өөр хоорондоо ном солилцох, бэлэглэх боломжтой байх юм.
Тод зураг
Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг
Анааш нь Африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн. Хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм. Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1.191 кг, эм нь 828 кг байна. Өндөр нь дунджаар 4.3-5.2 метр. Гэхдээ хамгийн өндөр бүртгэгдсэн анааш 6 метр хүрч байжээ.
Анааш нь голдуу саванна, өвст тал, ойрхог газраар нутаглана. Хуайс мод ихтэй газарт дурлана. Арьс нь шаргал бордуу өнгийн толбо хээтэй ба цагаан судлуудаар эрээлжилсэн байдаг. Анааш бүр өөр байдаг. Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай ч хэрэгцээтэй үед цагт 55 км-ээс илүү хурдалж чаддаг ажээ.
Анаашийн зүрх 10 кг хүртэл жинтэй, 60 см урттай, том байдаг. Энэ нь зүрхнээс тархи хүртэл 2 метр зайнд цус шахахад зохицсон ба бусад том хөхтөнөөс хоёр дахин өндөр цусны даралттай аж. 40 см хүрэх урт хэлтэй ба үүгээрээ өндөр модны оройгоос навч зэргийг ороон авч иддэг. Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг байна. Анааш нь хөхтөний дотор хамгийн богино унтдаг амьтан юм. Нэг өдөрт 10-20 минут, уртдаа л 1 цаг гаруй унтдаг ажээ.
Эм анааш 400-460 өдөр үр төлөө тээх ба ихэвчлэн нэг тугал төрүүлнэ. Ховор тохиолдолд ихэрлэдэг. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8 метр өндөр, 50 кг жинтэй байх ба хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхина. Дөрвөн нас хүрээд нас бие гүйцэх ба 25 хүртэл насалдаг аж. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий.
Тод зураг
"Даншиг наадам-Хүрээ цам 2022"
Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн "Даншиг наадам-Хүрээ цам 2022" шашин, соёлын наадам Хүй долоон худагт болж өндөрлөлөө. НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй тав дахь удаагийн Даншиг наадам нь Монголын соёл, шашин, өв уламжлал, онцлог хэв шинжийг цогцоор нь харуулсан өвөрмөц наадам юм.
Тод зураг
Усан доорх гайхамшигт музей "Ланзаротын Атлантик"
Испани улсын Ланзароте аралтай залгаа орших хэсэгт дэлхийн нэгэн гайхамшиг болох усан доорх музей оршдог. Тус музейн үзмэрүүд нь өнгөрөгч 2016 оны 3 дугаар сараас үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Музейн үзмэрүүдийн ойролцоо жижиг наймаалж, сардин загас болон бусад далайн амьтад ихээр ирж, цугларах болсон нь тус музейг зорин ирж байгаа жуулчдад илүү сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг аж.
Энэхүү гайхмшигт музей нь Атлантын далай дор 14 метрийн гүнд байрлаж байгаа бөгөөд музейг "Ланзаротын Атлантик музей" хэмээн нэрлэсэн байна. Музейн үзмэрүүдийг Их Британийн уран барималч Жесон де Сайрес Тейлор сүүлийн 2 жилийн турш урлан бүтээсэн бөгөөд тэрээр туурвисан бүтээлүүдээрээ түүхэн он цаг үе, ялангуяа дүрвэгчдийн амьдралыг тод дүрсэлж өгчээ.
Түүнчлэн Испани улсын ёс заншлыг харуулсан 200 гаруй хүн дүрст бүтээлүүд энэхүү далай доорх музейд тавигджээ. Энэхүү бүтээлүүдийг байгаль орчинд ээлтэй материалаар хийсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтөн болон амьтан, ургамалд ямар ч сөрөг нөлөөгүй материал юм. Музейн үзмэрүүд ньойролцоогоор 30 метрийн урттай ханан дундах цэцэрлэгт хүрээлэнд байрлах юм. "Ланзаротын Атлантик музей" нь Европ тивийн гайхалтай шинэ бүтээн босголтуудын нэг болж байгаагаараа онцлог ажээ.
-
Чөлөөт бүс2019/06/13
Наадамчдын зам дагуух тохижилт, ногоон байгууламжийн ажилтай танилцлаа
-
Чөлөөт бүс2019/10/31
“Honeymoon” хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ
-
Тод мэдээ2020/12/09
Ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах заавр...
-
Тод мэдээ2020/09/18
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ...