Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 03. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 13. Сумъяа гараг. Бага морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр.
Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйл хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Өнөөдөр
УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барина
Салбарын хуулиуддаа системийн шинжилгээ хийлээ. Тодруулбал, тус Солюшн ХХК-тай хамтран нийгмийн хамгааллын хуулиуддаа системийн шинжилгээ хийлгэлээ.
Манай салбарт хэрэгжиж буй хуулиудад илэрч буй нийтлэг дутагдал нь хугацаа, хариуцах эзнийг бүрэн гүйцэт тодорхойлоогүйд байна.
Хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эзэн тодорхойгүй байснаас үүдэн хууль бүрэн гүйцэт хэрэгжиж үр дүнд хүрдэггүй.
Үүнээс үүдэж нийгэмд үүсэж буй доголдлын суурь болж байна.
2025 оны УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна.
Цаашид хуулиа харилцан уялдаатай боловсруулах тогтвортой байлгах зөвлөмжийг ГБХНХЯ-ны удирдлагын багт өглөө.
Өнөөдөр
Аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 68 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хүчтэй салхи, шуурга, шар усны үер, газар хөдлөлт тус бүр нэг удаа болсон байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Өнөөдөр
Монголын Үндэсний Бөхийн Холбооны БНСУ дахь салбар холбоо байгуулагдлаа
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь салбар холбоо байгуулагдлаа.
Өнөөдрийн байдлаар Солонгос улсад 55.000 орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд өөрсдийн идэвх санаачилгаар хилийн чанадад үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Солонгос улс дахь салбар холбооны Удирдах зөвлөлийн даргаар Кеннам аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн, Монгол Улсын иргэн Н.Мөнхзаяа, Гүйцэтгэх захирлаар сумын заан Дашпунцагийн Ядмаа нар ажиллахаар болсон байна.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав салбар холбооны тамга, гэрчилгээг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Тод мэдээ2024/04/03
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллийг х...
-
Тод индэр2021/05/18
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уул...
-
Өнөөдөр2023/03/24
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина
-
Тод мэдээ2024/03/05
АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэр...