Дэлхий нийтээр..
Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан зэрэг сумын нийт бэлчээрийн 54 хувь нь доройтжээ
Монгол Улсын тэргүүний сум болох Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл, ИТХ-ын дарга Г.Хүрэлсүх болон Сүхбаатар, Баруун-Урт, Асгат, Мөнххаан сумын малчдын төлөөлөл, газрын даамал, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, холбогдох салбарын мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй хүний төлөөлөл оролцож төслийн хүрээнд санал, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Бэлчээрийн тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлэл өгч, танилцуулгыг хийлээ. Тэрбээр, “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг зохицуулах асуудлыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан. Бэлчээрийн тухай хуулийг батлах зайлшгүй шаардлага бий болсон. Мөн УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд уул уурхай, мал аж ахуйг зааглаж тусгасан. Отрын нөөц бэлчээр, бэлчээр ашиглагчдын бүлэг, дамжин өнгөрөх бэлчээр, бэлчээрийн даац, бэлчээр ашиглагч, улирлын бэлчээр, нийтийн ашиглах бэлчээр зэрэг нэр томьёоллыг тодорхой тусгаж байгаа. Эдгээр зохицуулалтууд бол бэлчээр ашиглалтаас үүдэлтэй малчдын дунд үүссэн маргааныг цэгцлэхийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг бууруулахад чухал түлхэц болно” гэв.
Бэлчээр бол нөхөн сэргээгддэг баялаг. Бэлчээрийн доройтлыг малын тоо толгой, уур амьсгалын өөрчлөлтөөс болж байна гэж иргэд талцдаг. Дорнод аймгаас бусад аймагт бэлчээрийн даац хэтэрсэн. Бэлчээрийн даац хэтэрснээс малын тарга хүч дутмаг байна. Түүнчлэн малын өвчлөл ихсэж, ургамлын шимт чанар 30-40 хувь буурсан. Сүхбаатар аймагт бэлчээр хуурайшиж, ургамлын био масс буурахын зэрэгцээ хялгана шарилжаар солигдож байна. Бэлчээр сэлгэж өнжөөхгүй бол малд шаардлагатай шимт өвс, ургамал ургах боломжгүй. Монгол орны нийт бэлчээрийн 65 хувь нь доройтсон, үүний 12 хувь нөхөн сэргээгдэх боломжгүй хэмжээнд хүрээд байна. Нийт доройтсон бэлчээрийн 80 хувийг сэлгэж, өнжөөвөл бэлчээр сэргэх боломжтой. Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан, Уулбаян зэрэг сумын нийт бэлчээрийн 54 хувь нь доройтолд орсон гэдгийг Монголын бэлчээрийн нэгдсэн холбооны Бэлчээр судлаач Д.Бурмаа хэллээ.
Сүхбаатар сумын малчдын хувьд уул уурхай, малчдын бүс нутгийг тодорхойлох шаардлагатайг хэлж байлаа. Тухайлбал, уул уурхайн компаниуд мал бүхий бүс нутагт худаг гаргаж, гүний усыг үр ашиггүй зарцуулж байгааг малчид шүүмжилж байв. Бэлчээр ашиглалтын гэрээг бүс нутгийн бэлчээрийн онцлог, малын тоо толгойтой харьцуулж хийх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах талаар мэргэжилтнүүд байр сууриа илэрхийллээ.
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
-
Хэн юу хэлэв...2023/02/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарал татсан сэдвүүдээр МҮОНТ-д бүрэн хэмжээний яр...
-
Дэлхий нийтээр..2025/09/05
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярила...
-
Дэлхий нийтээр..2022/10/28
Батлагдсан стандарт нь бүх салбарт хэрэгждэг байхад Монгол Улсын Засгийн газраас...
-
Дэлхий нийтээр..2020/11/27
НҮБ-ын Хүн амын сангаас Өмнөговь аймгийн Онцгой комисст дэмжлэг үзүүлэв
