Тод мэдээ
Жилийн хугацаанд 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байв
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр боллоо. Он гарснаас хойш Хотын дарга 28 удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийт 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байжээ.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр л гэхэд 14 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 85 хувьтай байв. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон бөгөөд хэрэгжилт 90 хувьтай байна. Сайжруулсан шахмал 120 мянган тонн түлш нөөцлөөд буй.
Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID TAG/-г суурилуулахтай холбоотой ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суурилуулах бэлтгэл ажил хангагдсан бөгөөд одоогоор тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулах түр журмыг баталж, суурилуулалтын ажил эхлэх үйл ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн 305 сургууль, 712 цэцэрлэгт “Гараас гарт” арга хэмжээг зохион байгуулж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй юм.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл