Тод мэдээ
Улсын онцгой комисс цахим хурал хийлээ

Улсын Онцгой комиссоос нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, аймгуудын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.
Нийт аймаг, сумд гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж, болзошгүй эрсдэлээс урьдчлан сэргийлэх, өвс тэжээлээ нөөцлөх, шатах, тослох материалын бэлэн байдлыг хангах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулалт төлөвлөлт дээрээ анхаарах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, айл, өрхийн эрсдэлийн судалгаа, тоон мэдээллийг нэгтгэж тогтмол мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Тод мэдээ
Монгол-Хятадын талууд хил холболтын төмөр замын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна
Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурна.
Мөн Ерөнхий сайд тус улсын Харбин хотноо зохион байгуулагдаж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцоно.
Тод мэдээ
БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа
Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулсан.
Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүллээ.