Өнөөдөр
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.01.10/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
334 тоот |
2 |
Хууль зүйн байнгын хороо |
Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Үндсэн хууль” |
3 |
Эдийн засгийн байнгын хороо |
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
“Их засаг” |
4 |
Төсвийн байнгын хороо |
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлэлцэх хуралдаан /хаалттай/ |
12.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
5 |
Хууль зүйн байнгын хороо |
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
334 тоот |
6 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
7 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
Өнөөдөр
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
Цагдаагийн байгууллагаас “Жолоодох эрхийн үнэмлэх”, “Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “Жолоодох эрхийн түр үнэмлэх”-ийг Венын конвенцын шаардлагад нийцүүлсэн шинэ загварын үнэмлэхийг хэвлэж байгаа бөгөөд энэ оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Жолоодох эрхийн үнэмлэх”-ийн захиалга ирүүлсэн 34.600 иргэний үнэмлэхийг хэвлэж олгоод байна.
Харин өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний И-Монголиа системээр 16.384, орон нутгаас ирүүлсэн эрх сэргээх, үнэмлэх нөхөн авах 1633, нийслэл болон орон нутгийн шинээр жолооч болсон, ангилал нэмсэн 15.403, нийт 33.420 иргэний жолоодох эрхийн үнэмлэхийн захиалга хэвлэлтэд хүлээгдэж байна. Энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, бэлдэц, дагалдах хэрэгсэл, нийлүүлэлт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоны улмаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээнд доголдол үүссэн билээ.
Иймд иргэд таны жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв "баталгаажсан" эсвэл "хүчинтэй" болсон, мөн бичиг баримтууд хэсэг дэх жолооны үнэмлэхийн мэдээлэл тань шинэчлэгдсэн бол Монгол Улсын хаана ч замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Өнөөдөр
Нарны замыг хааж, засварлана
Соёолжийн нүхэн гарц орчмоос "Нарантуул" олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 9-ний 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ.
Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтыг хийх юм.
Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарцыг хийнэ.
Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас уриалж байна.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 01-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 8-13 метр.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 7-12 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 02-ноос 2024 оны тавдугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 3-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Сэтгэгдэл