Үйл явдал
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 5, 6-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны долоодугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон голын хөдийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.
2024 оны долоодугаар сарын 06-наас 2024 оны долоодугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 7-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан Монгол Улсын Ерөнхий сайдын Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Засгийн газрын гишүүдийг томилохоор Улсын Их Хуралд танилцууллаа.
Үүнд:
- Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад,
- Тогмидын Доржхандыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад,
- Нямтайширын Номтойбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад,
- Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,
- Батмөнхийн Батцэцэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдад,
- Загджавын Мэндсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдад,
- Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад,
- Гонгорын Дамдиннямыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад,
- Дамбын Батлутыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдад,
- Цэндийн Сандаг-Очирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад,
- Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдад,
- Тилеуханы Аубакирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад,
- Борхүүгийн Дэлгэрсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдад,
- Жуковын Алдаржавхланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад,
- Энхтайваны Бат-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад,
- Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,
- Чинбатын Номинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад,
- Бадрахын Найдалааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдад,
- Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлсэн байна.
Үйл явдал
Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэж байна
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон санал асуулгын байгууллагуудын хамтран 2026 оны гуравдугаар сарын 26-30-ны хооронд явуулсан судалгаагаар америкчуудын дунд Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэх хандлага нэмэгдсэн дүн гарчээ.
Судалгааг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-ний хооронд явуулсан өмнөх санал асуулгатай харьцуулахад эсэргүүцлийн түвшин мэдэгдэхүйц өссөн байна.
Судалгааны дүнгээр:
- Америкчуудын 66 хувь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэжээ
- Үүнээс 43 хувь нь хатуу эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн
- Энэ үзүүлэлт өмнөх судалгаанаас 12 хувиар өссөн
Мөн:
- Судалгаанд оролцогчдын 67 хувь АНУ-ын засгийн газар Ираны асуудлаар тодорхой төлөвлөгөөгүй гэж үзжээ
- 71 хувь Иранд цэргийн ажиллагааг өргөжүүлэхэд 200 тэрбум ам.долларын төсөв батлахыг эсэргүүцсэн
- 68 хувь Иранд хуурай замын цэрэг илгээхийг дэмжээгүй
Судалгааны дүнгээс америкчуудын дунд Ираны эсрэг цэргийн ажиллагааг өргөжүүлэх талаар эргэлзээ нэмэгдэж, цэргийн оролцоог дэмжих хандлага буурч байгааг харуулж байна.
Ажиглагчдын үзэж буйгаар Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед АНУ-ын дотоодод олон нийтийн байр суурь илүү болгоомжтой болж байгааг энэхүү судалгаа илтгэж байна.
Үйл явдал
Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно
Казахстан улс технологийн салбараа дэмжих бодлогын хүрээнд Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс нэг тэрбум тенгегээс давсан санхүүжилт олгохоор төлөвлөсөн талаар Казахстаны хэвлэлүүд мэдээлэв.
Жаслан Мадиев-ийн мэдээлснээр Astana Hub-ийн оффисын байр түрээс болон үйл ажиллагааны зардлыг дэмжих зорилгоор 1.2–1.5 тэрбум тенге төсөвт тусгахаар болжээ.
Astana Hub нь Казахстаны технологийн салбарын гол төв бөгөөд стартап компаниудыг дэмжих, олон улсын зах зээлд IT үйлчилгээ экспортлох чиглэлд гол үүрэг гүйцэтгэж байна.
2025 оны байдлаар:
- 537 компани бүртгэлтэй
- 111 улс руу IT үйлчилгээ экспортолсон
- 32,500 гаруй ажлын байр бий болгосон
- 328 тэрбум тенге буюу 681 сая ам.долларын экспорт хийсэн
үзүүлэлт бүртгэгджээ.
Мөн стартап хөгжүүлэлтийн хүрээнд “AI’preneurs” акселератор хөтөлбөр хэрэгжиж, 2024 оны есдүгээр сараас хойш хиймэл оюунд суурилсан 35 стартап бойжсон байна.
Ийнхүү Казахстан улс технологийн салбараа төрөөс шууд санхүүжүүлж, экспортод чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа нь дижитал эдийн засгийг хөгжүүлэх зорилготой стратегийн алхам гэж ажиглагчид үзэж байна.
-
Дэлхий нийтээр..2020/11/19
Корпорацийн авлигын талаар судалгаа хийх шаардлага их байна
-
Дэлхий нийтээр..2021/02/24
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний тайланг хэлэлцэв
-
Дэлхий нийтээр..2025/07/23
Телеграммаар холбогдон 13 сая төгрөгөө залилуулжээ
-
Дэлхий нийтээр..2023/11/27
Монгол Улс 2023 онд нийт 193 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна
