Тод мэдээ
Найман тонн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид, энэ сарын 1-ний өдөр нийслэл рүү найман тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, иргэн Б.Б нь Налайх дүүргээс 49-47 УНМ улсын дугаартай Northbenz маркийн автомашинаар найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун далдалж, тээвэрлэж явсан байна. Уг нүүрсийг Амгалан дулааны станцын хашаанд буулгаж, зөрчил гаргасан иргэнийг шалгаж эхэлжээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэл нутаг дэвсгэрийн хориглогдсон бүсүүдэд түүхий нүүрс оруулах, түлэхийг хориглосон бөгөөд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг торгож байгаа болохыг иргэдэд анхааруулж байна.
Эх сурвалж: НМХГ
Тод мэдээ
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Тод мэдээ
Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ
Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн юм.
-
Тод мэдээ2020/09/18
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ...
-
Тод мэдээ2022/11/15
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
-
Өнөөдөр2023/05/18
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Тод индэр2022/01/07
Г.Гангамөрөн: ЖДҮҮ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд борлу...
Сэтгэгдэл